Ирэх долоо хоногоос дулаарна
2016/02/13
Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан урьдчилсан мэдээгээр хоёрдугаар сарын 16-наас өдөртөө хүйтний эрч сулрах төлөвтэй байна. Тэр болтол хүйтний эрч сулрахгүй.
Зарим газар шөнөдөө 50-55 градус хүрч хүйтрэх урьдчилсан мэдээ гарчээ. Тодруулбал, маргааш зүүн зүгийн нутгаар, 15-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэрэг цас орно. Салхи 14, 15-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурах аж. Завхан голын эхээр шөнөдөө 50-55 градус, өдөртөө 36-41 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 25-30 градус, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна. Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. Харин 16-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.