Д.Алтансүх Европын нээлттэй тэмцээнд түрүүллээ
2016/02/14
Австрийн Оберварт хотноо болж буй жүдо бөхийн Европын нээлттэй тэмцээнд манай 5 жүдоч оролцож байгаа билээ. Тэгвэл өнөөдөр 66 кг-д Д.Алтансүх, 73-т Б.Батгэрэл нар Обервартын татамид гарч барилдсан юм. Б.Батгэрэлийн хувьд хоёрдугаар тойрогтоо ялагдаж, тэмцээнээ өндөрлөсөн. Харин 66 кг-д барилдсан Д.Алтансүх алтан медаль хүртэж, Австрийн тэнгэрт төрийн далбаагаа мандууллаа.
Манай бөх А хэсгийг толгойлон барилдаж, эхний тойрогтоо хийлсэн. Хоёрдугаар тойрогт Их Британийн Грегг Варейг, гуравдугаар тойрогт Казахстаны Сергей Лимийг буулгаж авсан. Улмаар хэсгийн аваргын төлөө Сербийн бөх Марко Вукичевчийг буулгаж авсан бол хагас шигшээд Францийн алдарт бөх Дэвид Ларосыг хожиж, финалд үлдсэн. Харин аваргын төлөө Египтийн бөх Мохамед Авделмавгудыг ялж, аварга болжээ.
Эх сурвалж: www.mminfo.mn
Н.Болд
Зочин · 2016/02/15
Манай залуу тамирчид дэлхийн томчуудыг төвөггүйхэн буулгаж авдаг болжээ. Бахархаж байна, амжилт, бас дахин амжилт !
ah n · 2016/02/15
UGUEI MINI DU ANDURAD BH SHIG BNA
Зочин · 2016/02/15
super
Зочин · 2016/02/14
Цэрэнчимэд алт, Бундмаа, Цолмон нар хүрэл медалийг тус тус Европын эмэгтйчүүдийн нээлттэй тэмцээнээс хүртээд байхад юунд ялгаж орхиод мэдээлэхгүй байна. Юманд алагчилалагүй адилхан хандаж, мэдээлж байгаач.