Хумсаа зөв будах 10 алхам
2013/08/20
"Эмэгтэй хүнийг хэн бэ гэдгийг хамгийн түрүүнд илэрхийлдэг зүйл бол гар. Гарыг хамгийн сайхан харагдуулдаг хумсаа хэрхэн зөв будаж янзлах тухай дараах 10 алхмыг хүргэж байна.
"Хумс будах зөв дараалал"
Алхам 1: Юуны түрүүнд хумсаа цэвэрлэнэ (ацетоноор). Урьд нь лак түрхээгүй байсан ч цэвэрлэж арчих шаардлагатай.
Алхам 2: Хумсаа бэхжүүлэгч лакаар будна. Ингэснээр лак цэвэрхэн түрхэгдэж хумс гэмтэж унахаас сэргийлнэ.
Алхам 3: Одоо будах лакаа хумсныхаа үзүүр хэсэг рүү нь дусаана.
Алхам 4: Лакаа хумсны үзүүр хүртэл нь болгоомжтой будаж бага зэргийн зай үлдээнэ.
Алхам 5: Үүний дараагаар лакаа эсрэг чиглэл рүү буюу хумсныхаа төгсгөл хүртэл будна. Ингэснээр нарийн шугам үүсэх ёстой.
Алхам 6: Одоо буцаад хумсныхаа үзүүрээс зах хэсгээ будаж эхэлнэ.
Алхам 7: Хумсныхаа нэг талыг нилд нь будна.
Алхам 8: Алхам 6-г давтан нөгөө талын хэсгээ будна.
Алхам 9: Алхам 7-г давтан үлдсэн хэсгээ будна.
Алхам 10: Хэрэгцээтэй бол энэ үйлдлийг 2-3 удаа давтаж болно. Дараа нь лакаа тогтоохын тулд хатаадаг лак дээрээс нь давхарлан түрхэж болно.
Зочин · 2013/08/25