Сар шинээр Монгол эрчүүд дээлээрээ гоёхоос илүүтэйгээр өөрсдийнхөө барьсан хөөргөөр гангардаг улс. Тэд биенийгээ барьсан хөөргөөр нь ч шинждэг гэлцдэг. Тэгвэл морин жилд эрчүүд, эмэгтэйчүүдийг хуйлруулж байсан хөөрөг энэ жил мөн олныг шуугиулж байна.

Кёкүшюзан Д.Батбаярын бэлгэнд авч байсан хөөрөг билээ. Түүнд энэхүү Хакүхо М.Даваажаргал өгсөн гэдэг. Учир нь Хакүхо М.Даваажаргалыг Япончууд үл тоомсорлож нутаг буцаах гэж байхад кёкүшюзан Д.Батбаяр аргалж авч үлдээсэн хэмээдэг юм. Тийм ч учраас М.Даваажаргал түүний ачаар их аварга болсныг хүн бүхэн мэддэг. Харин энэ их ачийг нь М.Даваажаргал хариулахыг бодож явдаг бөгөөд саяхан Д.Батбаярт их гарын шүрэн хөөрөг бэлэглэсэн аж.

Энэхүү шүрэн хөөргийг Япон тэнгисийн шүрээр хийсэн бөгөөд Монголын “Эрийн гурван наадам”-ыг дүрсэлж захиалгаар сийлүүлсэн юм байна. Тодруулбал, барилдаж буй бөх, давхиж буй морь, харваж буй харваачийн загварыг сийлжээ.