Урлагийн салбарын олон бүсгүйчүүд бизнест хүчээ сорьж яваа билээ. Тэгвэл Х ТҮЦ продакшнаас өрх тусгаарлаж, Ц.Оюунтуул эгчтэйгээ хамтран, хувийн Т&T продакшнаа байгуулсан жүжигчин А.Туяа ч мөн бизнесийн ертөнцөд хөл тавихаар шийдсэн тухайгаа дуулгаад авсан.

Жүжигчин бүсгүйчүүд гэгээн хайрын баяраар "Love" VIP шоу зохион байгуулсан. Хосуудад зориулсан энэхүү шоуныхаа үеэр жүжигчин А.Туяаөвөрмөц загвартай, халуухан даашинзаар гангарч, олны нүдийг хужирлажээ.

А.Туяа "Бас л зоригтой өмслөө шүү би" хэмээн цахим хуудасны найзуудтайгаа хуваалцав.