Монголын Хүүхдийн урлан бүтээх төв нь 1958 онд баригдсан бөгөөд Азийн түүх, соёлын дурсгалт барилгуудын тоонд бүртгэгдсэн Монголын анхны архитекторуудын бүтээл билээ. Уг барилга нь ашиглалтанд орсноос хойш 1961, 1986 онд урсгал засвар хийгдсэн байдаг ч түүнээс хойш өнөөг хүртэл засвар үйлчилгээ хийгээгүйн улмаас барилга хэт хуучирч, элэгдсэн гэх шалтгаанаар их засвар хийх, хүчитгэх тухай дүгнэлт гарч байсан аж.

Япон улсын Засгийн газрын “Соёлын өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хүрээнд 160 гаруй сая төгрөгийн өртөг бүхий дээврийн засварын ажлыг гүйцэтгэх ба уг төсөл нь түүхэн үнэ цэнэтэй барилгыг хадгалахын зэрэгцээ, сурагч хүүхдүүдэд урлагийн боловсрол эзэмших таатай орчныг бүрдүүлэх юм.

Япон улсын Засгийн газрын “Соёлын өвсний үндэс” буцалтгүй тусламжаар “Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн засварын төсөл”-ийн гарын үсэг зурах ёслол маргааш болох байсан ч нийслэлийн удирдлагуудын зүгээс хойшлуулсан байна. Ямартаа ч тус төвийн дээврийг Японы Засгийн газраас хөрөнгө мөнгө гарган засахаар болсон нь талархууштай хэрэг ажээ.

Т.Буянаа