7 ам бүлтэй хятад айл хуучирч муудсан 3 давхар байшиндаа амьдардаг бөгөөд хамгийн сонирхолтой нь тэд автомашины гол замын дунд бараг 3 жил ийм байдлаар амьдарч байгаа аж. Сиань хотын төвд байрлах энэ байшин нь цахилгаан, цэвэр болон бохир усны хоолой зэрэг ямар ч шугам сүлжээнд холбогдоогүй ч хүмүүс нь амьдарсаар л байдаг. 

 


 

Зөрүүд гэр бүлийн уршигаар хотын захиргааныхан авто машины гол замын ажлаа бүрэн дуусгаж чадаагүй гэнэ. Гэрийн эзэн нь энэ газраа өөд болсон ахаасаа өвлөн авсан бөгөөд одоо тэдэнтэй хотын захиргааныхан шүүхээр заргалдах арга хэмжээ авч байгаа аж.