Өмнөговь аймгийн ИТХ, ЗДТГ-аас санаачлан тоо толгой нь цөөрч байгаа хоёр бөхт тэмээ, тэмээчдийн үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол тэмээ-999” дэлхийн дээд амжилтыг шинэчлэн бүртгүүлэх 1000 тэмээний уралдааныг ирэх гуравдугаар сарын 6,7-ны өдрүүдэд Даланзадгад хотноо зохион байгуулахаар болжээ.

Аймгийн Засаг Б.Бадраагаар ахлуулсан, чиглэл бүрийг хариуцсан дөрвөн ажлын хэсэг бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж байна. Тухайлбал 1000 тэмээг уралдуулах бариа гараа, зам харгуйг үзэж танилцсан төдийгүй ямар журмаар уралдуулах журмыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Таван гараанаас зэрэг гаргаж уралдуулах бөгөөд гараа бүрийг ахласан зохион байгуулагч, тэмээ судлаач мэргэжлийнхэн хариуцан ажиллаж байгаа юм. Унаачдын хувьд 18-аас дээш насны хүнээр унуулахыг анхаарууллаа. Мөн уралдааны үеэр ямар нэг зөрчил гаргахгүй сайн зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хийж байна.

Т.Буянаа