Сугалаагаар иргэдийг хошгируулсаар байх уу
2016/02/18
Шинэ оны дараахан Ерөнхий сайд маань шоппонг хийж шинээр хэрэгжиж эхэлсэн хуулиа рекламдаад авсан. Тодруулбал, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталж хэрэгжүүлж эхэлсэн юм. Уг хуулиар НӨАТ-ын буцаан олголттой худалдаа хийсэн иргэн бүр сугалаанд оролцох эрхтэй болсон. Гэтэл хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөсөөө хэл ам дагуулав.
Өнөөдрийг хүртэл сугалаатай НӨАТ өгөхгүй байгаа олон газар бий. Сар шинээр хүнсээ цуглуулахдаа гэрийнхээ ойролцоох үйлчлэгч олонтой "Сладко" дэлгүүрээр үйлчлүүллээ. Хүмүүс сугалаанд 20 мянган төгрөг хожлоо гэхийг сонсоод нэгэнт л нэмэгдсэн үнээр бараагаа авч байгаа юм чинь "Сугалаатай баримтаа аваад, оролцоё" гэж бодоод нэхэж байж баримтаа авсан юм. Тэгсэн гэртээ очоод сугалааны дугаараа шивэх гэсэн чинь яасан байх нь уу нөгөө хоёр үсгээр эхэлсэн сугалааны дугаар байхгүй. Зүгээр бар кодтой цаас өгчээ. Тэрийг нь гар утасны бар код уншигчаар уншуултал ямар ч код гарч ирсэнгүй шүү. За ингээд хулхидуулсанаа мэдэж орой болсон тул мөнөөх дэлгүүрт эргэж очсонгүй орхив. Энэ өдөр хорооллын ахуй үйлчилгээний ойролцоо орших "Номин" супер маркетаар орсон юм. Баримтаа заавал авч сугалаанд нь оролцох юм шүү гээд л байнга өөртөө сануулаастай зарим дэлгүүр нь өгөхгүй байгаа гэж дуулсан болохоор ийн сануулсаар... Бараагаа бодуулаад баримтаа хартал "өө нөгөө сугалаанд оролцох тоонууд чинь ердөөсөө харагдахгүй бүдэг хэвлэгдэж" ингээд зохион байгуулагчийн дуудтал хүрч ирснээ "харагдаж л байна даа та тэр худалдагч дээр очоод уншуул" гэв. Очоод учрыг хэлээд дахиж хэвлэж өгөх үү гэтэл "үгүй ээ ахиж хэвлэхгүй би таны кодыг балаар бичээд өгье" хэмээн тоог шууд уншаад бичээд өглөө. За уншсан эсэхийг шалгах гээд бүртгүүлтэл овоо зөв байв.
Сугалаанд оролцох гэсэн биш бөөн эргэлзээ, тээнгэлзээ бас асуудал дагуулаастай. Өчигдөр сугалаатай баримт өгдөггүй дэлгүүрээрээ ортол нэг нөхөр "Сугалаатай баримтаа авья. Яахаараа өгдөггүй юм энэ бараа чинь нэмэгдсэн үнээрээ байгаа биз дээ" гээд худалдагчийг загнан, уурсаж байгаатай таарах нь тэр. Худалдагч "манайх НӨАТ нэмээгүй. Барааны бүх үнэ нэмэгдээгүй. Тиймээс сугалаатай баримт өгөхгүй. Худлаа иргэдийн халаас руу шургалж, мөнгө идэж байгаа төрийнхөний хийж байгаа ажил. Сугалаатай баримт өгч байгаа газрууд барааныхаа үнийг нэмчихсэн байсан дээрээ ахиад НӨАТ-ээ нэмж зарж байгааг хүмүүс ерөөсөө ойлгохгүй юм аа. Иргэдийг сугалаа нэрээр мөнгийг чинь хулгайлж байхад" гэв. Баахан загнасан хүн дуугүй зогсож байгаад "за за" гээд гараад явлаа.
Чухамдаа бол худалдагчийн яриатай санаа нийлж байгаа юм. Нөгөөтэйгүүр, сугалааны баримт өгөөгүй дэлгүүрийн барааны үнэд НӨАТ нэмэгдээгүй байгаа. Харин сугалаатай бараа өгч байгаа дэлгүүрүүд НӨАТ орсон гэдгийг хүмүүс анзаарч ялгааг нь мэдэх хэрэгтэй. Харин НӨАТ-ээ нэмчихсэн хэрнээ "Сладко" гэдэг дэлгүүр шиг сугалааны баримт өгч буй нь хуулийг зөрчиж байгаа юм.
Мөн зарим нэг нь иргэдийн анзаараггүй байдлыг ашиглаж луйвардаад байна уу гэлтэй асуудлууд гараад байгаа бололтой. "Миний бүртгүүлсэн баримтуудын зарим нь өөр хүн бүртгүүлсэн гэж гарч ирээд, зарим 100 мянгаас дээш худалдан авалттай хоёр баримт маань үнийн дүн зөрүүтэй гээд бүртгэхгүй байна" хэмээсэн иргэд цахим ертөнцөд цөөнгүй байна.
Түүнчлэн "Норжин" худалдааны төвд байрлах "Миний сүлжээ дэлгүүр"-ээр үйлчлүүлэхэд НӨАТ-ын баримтаа кассан дээрээ хэвлэж өгөхгүй ахиж өөр хүнд өгөн сугалаатай баримтаа притнерлүүлж авсан. Тэнд олон хүн үйлчлүүлдэг зарим нэг нь баримтаа авья гэж байж хэвлүүлж авч байхад нөгөө хэсэг нь мэдэхгүй шууд орхиод гарч байгаа юм. Ингээд НӨАТ-аа орхиж явсан хүмүүсийн сугалаатай баримтыг тус дэлгүүрийнхэн л ашиглаж байгаа болов уу гэсэн хар төрсөнг нуугаад яахав. Энэ мэтчлэн уг хуулийн сул талуудыг тоочоод байвал дуусахгүй. Ганц ч худалдагч "та сугалаатай баримтаа тэндээс хэвлүүлж аваарай" гэх мэдээллийг иргэдэд буюу үйлчлүүлэгч нартаа өгөхгүй байгаа нь тиймхэн.
Ингэж иргэдийг хошгируулж байхаар зүгээр л НӨАТ-ын хувиа л буулгачих хэрэгтэй байсан болов уу! НӨАТ-ын буцаан олголттой худалдаа хийсэн иргэн бүр сугалаанд оролцох эрхтэй гэсэн хаа байна аа та минь ээ.
Зочин · 2016/02/19
Иргэдээ давхар хянана цалингаас илүү гарвал байцаагдана бас хаанаас яаж олсон гээд юм болно хүмүүс тэрийг ойлгохгүй нэг л хувь авч Сугалаанд хожих гэсэн мулгуунууд
Зочин · 2016/02/19
Yahaaraa minii hudaaldan avalt hiij avsan barimtiig oor hun burtguulsen gj garaad bdg yum boldoo. Delguur iin hogiin savnaas hayasan barimt uhaj avch bgaa humuus bdg bolj. Tegheeree ene sugalaa, 2 huvi butsaan olgolt chini jinhen bodit ezen dee ochihgui bololt.
Irgen · 2016/02/18
Mobid utasnii tulburuu tulsun chin uniin dun zuruutei geed mobigoos asuusan chin tatvariin gazar l medne
Davaa · 2016/02/18
Endees l nadtai adil asuudaltai xumuus olon baigaag olj medlee. Uur xun burtguulsen, uniin dun zuruutei, systemd ireegui geed mash olon berxsheel tulgarch baina. Deer ni 11-r xoroollin Nomin giin ugch baigaa talon deerx too ni ogt xaragdaxgui. Asuux geed tatvariin lavlax ruu zalgaxaar neg bol ta 2-r xun baina gesnee udalgi 4, 3 bolj xoishlood er xolbogdoj chadaxgui baina. Tatavariinxan ene xogiin ajlaa bolivol taarna.
Зочин · 2016/02/18
Ter. irgedee. huurch mengiig nb hulgailj. bna Ardchilsan. nam. dolo. uuliin. tsaaguur. dald. or
зочин · 2016/02/18
бүртгэж хариу код өгнө гэсэн бүртгэл явуулаад байх хариу ирэхгүй байна. яах вэ?
Зочин · 2016/02/18
ENE BARIMTAAA BOLIOOO ENE HEZEE CH JIGDREHGUI BAS AIMAAR YVDAL CHIREGDELTEI YM BNSHDEEEEEE.JIJIG BUSSINES BHGUI BOLOOOSHDEEEEE EDIIN ZASAG DAMPUURIISHDEEEE
иргэн · 2016/02/18
зарим оруулсан үнийн дүн яг таарч байгаа мөртөө үнийн дүн зөрүүтэй гэж буцаагаад зарим нь серверт байхгүй байна гээд буцаагаад байгааг нь хаанаас яаж тодруулах юм болоо
Зочин · 2016/02/18
Зочин · 2016/02/18
Татварын хуулийн үйлчлэлийг шуурхай болгож байгаа л гэх юм.Өнөөдөр 2-р сарын 18 нөгөө НӨАТ-ын тайлан байхгүй явуулая ч гэлээ праграмм нь болохгүй нэг садаа.Дээр нь авсан барааныхаа баримтын өгөхгүй бол шоронд хийж шонд дүүжлэх бөөн сүрдүүлэг ур нь энэ засаг төр юу л хийгээд байна даа.Сугалаагаар бөөн мөнгө хожно л гэнэ таарсан юм байхгүй хошгоруулаад байх юм.Хошгироход хязгаар бас бий дээ
Зочин · 2016/02/18
НӨАТ гүй больё.
Зочин · 2016/02/18
Бага хошгорцгоо гэж энэ.Таны сард худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрийн нийт дүн таны сарын орлогоос хэтэрсэн байх юм бол та илүү олсон орлогоо татварын байцаагчын өмнө тайлагнах хэрэг гарна.Ер нь л энэ НӨАТ жижиг дунд бизнэсийг шахсан, эргэлтийн хөрөнгөгүй болгосон, иргэдийн хэрэглээний барааны үнийг өсгөсөн юм боллоо.Иргэд сайн ойлгохгүй байгааг далимдуулж байгаа л хэрэг
Зочин · 2016/02/18
ondor duntei hudaldan awaltuud ogt burtgegdehgui bn.bas 1 luiwar bh daa
Зочин · 2016/02/18
Сугалаа гэдэг иргэдийг нэгдсэн сүлжээнд мэдээлэлээ сайн хий гэсэн үг. Ажил үйлчилгээ худалдаа хийж байгаа компани аж ахуйн нэгжийн нуусан орлогыг ил болгох гол зорилготой. НӨАТ-н энэ жилийн эхний сарын орлого түрүү жилийнхээс 3 дахин нэмэглсэн гэхээр харагдаж байгаа юм. Тэрнээс тэр хувь хүний хонжвор бол зүгээр хяналт.
Зочин · 2016/02/18
yaag tiim sanaa niilj baina sugalaatai barimtaa avaarai gehgui bgan kassuud bolj l ugvul uguhgui bhiig hichej uursduu turuugeer ni sugalaand oroltsoj bgaa shdee govi-iin neriin baraanii naad taliin jijig delguureer orohod sugalaatai barimtaa avaagui humuusiin barimtiig kass ni avaad l neg uutand hiigeed bsan bodvol uuruu l avah gej bgaa blgui dee, urbanikiin 2 davhariin neriin baraani delguuriin kass mun adil uguh gej l baina ene ter geed hereldeed barimtaa avaarai ch gehgui humuusiig hohiroogood l bgaam daa er ni haa saigui tiim l baina. Geriinhee urd bdag delguurees hudaldan avalt hiiheer zarimdaa sugalaanii dugaargui garahiin asuuhaar 3 honogiin daraa ilgeenee geed l yvaad uguhiin yamar uchirtain. bid hohirsoor l baina
Зочин · 2016/02/18
Дорнод аймагийн НОМИН-оос өчнөөн юм авсан. Тэгээд сугалааны дугаар үнийн дүн зэргийг орулахад үнийн дүн зөрүүтэй гэсэн алдаа гардаг 3 -4 удаагийн талон дээр тийм бсн даа