Энэ залууг хүн болгон таних биз ээ. МУСТА жүжигчин, хөтлөгч Э.Ууганбаяр. “Буруу эргэлт” , “Амьдралын амт” “Амьдралд тавтай морил”, “Валинтены захидал”, "Гэнэтийн бэлэг" романтик жүжиг зэрэг тайз болон дэлгэцийн бүтээлд өөрийн орон зайгаа үлдээж яваа авьяаслаг жүжигчин. Түүний ээж нь "миний хүү юм юманд их адтай" хэмээн дурсан ярьж байсан удаатай.

Тэрбээр шалиг дүрийг гаргуут бүтээдэг нэгэн. Энэ бол өөрийнх нь мэргэжил нь хойно одоо яахав дээ.Найруулагчийн гарга гэсэн болгоныг л хийдэг юм.Тэгвэл жүжигчин залуу ээлжит шалиг дүрээ сайн гаргасан үзэгчдийг байлдан дагуулаад байгаа гэнэ шүү. Дурлал сүйтгэгч кинонд олон айлын охидуудыг хуйлруулж байгаа сурагтай. Харин тэр амьдрал дээрээ шалиг биш. Үүний тод гэрч нь гэр бүл нь.

О.Ариун