Улсын арслан Х.Мөнхбаатар зодог тайлах гэж байгаа талаар мэдээлэл цахим ертөнцөд тархаж, олон хүн яагаад зодог тайлах болсон талаар сэтгэгдэл илэрхийлж байв. Тэгвэл Х.Мөнхбаатар арслан цахим хуудсаараа дамжуулан сэтгэгдэлээ илэрхийлжээ.

Тэрээр “Миний бие бөхийн спортоор хичээллээд 18 жил боллоо. Энэ хугацаанд санасандаа хүрч чадаагүй ч чамгүй амжилт гаргасан гэж боддог. Одоогоор улсын баяр наадамд 15 жил барилдахдаа 95 барилдаан хийснээс 81 давсан амжилт гаргасан. Мөн жижиг том олон ч бэртэл гэмтэл авчээ, энэ дундаа 2012 оны цагаан сараар үзүүр түрүүнд барилдаж байхдаа баруун мөр мултарсан нь миний амжилтанд том саад болж байна. 2015 Оны 8 сард хагалгаанд орсон боловч бүрэн гүйцэд хараахан эдгээгүй байна.
Бие минь спортоо орхихыг шаардаж байгаа ч сэтгэл зүрх минь бэлэн биш байна.
Бөхийн спортыг сонирхон дэмжигч та бүхнийхээ өмнө гарч барилдаж чадахгүй олон том барилдаан өнжиж байгаадаа хүлцэл өчье” гэжээ.

Эх сурвалж: www.polit.mn

С.САРУУЛ