Г.Эрдэнэтунгалаг "Хэзээ би энэ нэг хэлбэрийн заваан зангаа засна"
2016/02/20
Дуучин Г.Эрдэнэтунгалаг нийтийн дуучид дотроо хоолойн цараараа бусдаасаа ялгарч чаддаг чадалтай дуучин.
Өчигдөр машиндаа найзыгаа хүлээгээд сууж байтал машины урд муу хувцастай, нэлээд удаан усанд ороогүй бололтой хирэндээ дарагдсан куртктай ах ирээд толгой дохиод л мэндлээд байхын. Цонхоо буулгасан чинь
Ах: Сайн байна уу? Миний дүү сайхан өвөлжиж байна уу? Сайхан шинэлэсэн үү? Эрдэнэтунгалаг дуучин мөн үү ? гэв
Э: /Нэлээн ихэмсэг ярвагар / Мөн байна. Та сайн байна уу? Сайхан шинэлэв үү ? гэлээ
Ах: Ах нь олон жил Цагдаагийн байгууллагад ажилласан Л.Гаваасүрэн хурандааг сайн мэднээ. Сайхан дууны шүлэг бичдэг сайн хүн байгаа юм. 6-7 жилийн өмнө намайг ийм байдалтай явааг минь хараад тухайн үед Иргэний бүртгэл мэдээллийн хэлтэсийн дарга байхдаа "Чи ажил дээр яваад оч би чиний хугацааг жижүүрийн цагдаа хийлгээд ч болтугай дуусгаж өгье гэхэд нь би гэж тэнэг толгой / санаа алдангаа/ архиа уугаад явчихгүй юу..... Охин минь архи уугаад байна гээд гэрээсээ хөөгөөд байнаа./Уйлах гээд хоолой нь зангирснаа/
Харин хүргэн минь: аавыг аргалаад л унтуулчихъяа өглөө архи нь гарчихна ш дээ гэдэг юм гээд л баяртайгаар ярилаа.
Бид хоёр нэлээд ярилцаж байгаад ахад хэдэн төгрөг өгөөд халуун хоол цай аваад идээрэй гээд чухал хүнтэй уулзах байсан болохоор хөдөллөө.
Оройжин өдөржингөө л тэр ахын тухай бодлоо....
Хүн нээрээ их хөгийн амьтан шүү!!!!
Нэрээр минь дуудаад мэндлэж байхад Намайг таньж байна Би #Од юм байна гэж эндүү бодож миний бие тоосон бардам #Тийм. Гэж өндөр дуугаар хариулаад л ......
Хүний төлөө санаа тавьж сайхан сэтгэгдэл үлдээсэн хийсэн зүйлтэй аавыг минь надад Бахархалтайгаар ярих яг тэр агшинд би гэдэг хүн хичнээн жижиг хичнээн өчүүхэн болохоо мэдэрсэн.
Машинаасаа буугаад Монгол хүн байна ахмад хүн хүндэтгээд золгочихгүй.Хоолны газар дагуулж ороод халуун хоол цай авангаа хуучлаад хамтдаа идэхгүй. Уулзах хүн нь явж явж үнэхээр ч чухал хүн байсан ч юм уу? Цагаа тулахад ....Би нээрээ......Үнэр нь муухай, шүлс нь заваан, хувцас нь хиртэй гэж муйхар бодсоны Урхаг. Хэзээ энэ нэг хэлбэрийн Заваан Зангаа засна хэмээн өөрийнхөө тухай ний нуугүй цахим хуудаснаа бичиж олонтой хуваалцлаа.
Зочин · 2016/02/26
bayar hujgie. ingej bodogdoj baigaa bol minii duu huneeree bna shuu
zochin · 2016/02/23
etsest ni zuv setgel gargaj hund tus bolson bol boloo shuu dee AMJILT
Зочин · 2016/02/21
Shoy hydla awgai
Зочин · 2016/02/21
Hvnd myy yum hiisen byrhan harj bga da.
Зочин · 2016/02/21
Vr hvvhed gemig n vvrch bga da,Myyhai hvmvvs de
Зочин · 2016/02/21
Etseg eh n myyhai hvmvvs de.11 horolold baih da.hajyy ailinha gemgvi zalyyg hylgaid sejiglej horij bsan hvmvvs svvlde
enkhee · 2016/02/21
aldaaga oilgono gedeg uhamsartai hvnii shinj amidralin zam urt ,amjilt hvseu
Зочин · 2016/02/20
erdenetungalga engej yariltsah hvn ogt bishee hachin biyee tooson awgail bailaashdee hvn ineegeed yarhid yarwaaj yardag ontsgui hvn bainlee
Зочин · 2016/02/20
Үүнийг би шоу гэж бодохгүй байна, шоу гэж бодож байгаа энэ хүн шоудахаас өөрийг мэддэггүй л хүн байна хөөрхий чааваас
Зочин · 2016/02/20
Зөв бодолтой яваа юм байна, тэр хүнийг хүндэтгээд хоолны газарт дагуулаад орсон бол 1 минутын дараа л FB - д зоолттой, хэцүү ч юм аа даа
Зочин · 2016/02/20
Дүү минь үүн дээрээ эмзэглэж л байгаа бол чи гэсгэлэн байна, хөлдөөгүй - хатаагүй, хүнээрээ - ээж аавын охин хэвээрээ байна
Зочин · 2016/02/20
Buu shoud