Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны 70 жилийн ойд зориулсан Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн нэрэмжит “Монгол цагдаа-95” сагсан бөмбөгийн тэмцээн эхэллээ.

Тэмцээнд төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн эрэгтэй 46, эмэгтэй 26 багийн тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа юм.

Тэмцээний нээлтийн үеэр улс, бүсийн болон орон нутгийн хэмжээнд зохион байгуулагдсан тэмцээнүүдэд амжилт гаргаж, нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.Гантулгыг “Спортын алдар” тэмдгээр, Увс аймгийн цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Ц.Загиржав, Баянхонгор аймгийн цагдаагийн газрын Шинэ-жинст сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Хүрэлбаатар нарыг Олимпийн хорооны шагналаар, Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад А.Оюун-Эрдэнэ нарын 2 алба хаагчийг “Хүч” спорт хорооны “Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагналаа.

“Монгол цагдаа-95” тэмцээн спортийн 17 төрлөөр зохион байгуулагдана.