"Доз Плас" интэртаймэнтийн захирал, найруулагч Ш.Доржсүрэнгийн гэргий жүжигчин А.Мөнгөнзулыг танихгүй хүн үгүй. Кино урлагт өөрийн байр сууриа хэдийнээ эзэлсэн жүжигчин бүсгүй "Crouching Tiger, hidden dragon" киноны Дэлхийн нээлтэд оролцов.

Энэхүү арга хэмжээ нь China national convention center-д болсон бөгөөд маш олон алдартай хүмүүс урилгаар оролцсон байна. Нээлтэнд Хятадын кино одуудаас гадна Холливудын Micheal Yeok болон түүний нөхөр мөн Donnie Yen, Zhang Guang Bei дэлхийд нэрээ цуурайтуулсан төгөлдөр хуурч Lan lan нар гээд алдартай хүмүүс уригдан иржээ.

Ийнхүү дэлхийн нээлтийн үеэр А.Мөнгөнзул "Алдарт жүжигчин Donnie yen-н киноны нээлтэнд хятадын нэрт жүжигчин Zhang Guang Bei -тэй хамт оролцох азтай завшаан тохиолоо" хэмээн өөрийн цахим хуудаснаа дуулгасан юм. Тэрбээр нээлтийн арга хэмжээний зочдын хамт улаан хивснээ алхсан бөгөөд "Crouching Tiger, hidden dragon" киноны постер дээр өөрийн гарын үсгээ зуржээ.

гэрэл зургийг www.ziwuwu.com-с үзэх боломжтой юм.