“Making the Band” шоунаас төрсөн “Mixx” хамтлагийн Б.Болдбаатар буюу Тэмпо жүжигчин бүсгүйтэй хайрын романс үүсгээд нэлээдгүй олон жилийг үдэж байгаа. Тэдний сайхан хосууд хэмээн олон залуус магтдаг. Жүжигчин бүсгүй саяхан нэгэн нэвтрүүлэгт орох үеэрээ өөрийнхөө талаар ний нуугүй ярилцжээ.

Би Темпотой учрахаасаа өмнө бантангаас өөр хоол хийж чаддаггүй байлаа. Миссийн тэмцээнд орж байхад надаас "хамгийн хурдан болдог амттай хоолны жор" гэж асуухад "Бантан" гэж хариулаад онигоонд орсон удаатай. Харин одоо өөрийн нэрийн 8-9 хоолтой болсон. Эрэгтэй хүнийг ходоодоор нь гэдэгтээ тэгээд л алдчих вий дээ гээд хоол хийж сураад байгаа. Уг нь өөрийгөө хоол хийж чаддагүй болохоор тогооч хүнтэй сууна гэж бодож явдаг байсан хэмээн хуучилжээ.

О.Ариун