Баянхонгор аймгийн Жаргалант сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нар зэрлэг ан амьтанд биотехникийн арга хэмжээ авчээ. Тэд тус нутгийн Баян модот, Гяланхай, Хүрээний буурь, Хайрхан, их, бага Цагд ууланд нутагшиж байгаа Буга, Янгирын сүрэгт 500 кг хужир тавьж өгсөн байна. Эдгээр нутагт 100 орчим буга согоо, 150 гаруй янгир ямаа нутагшиж байгаа юм.