Чамд дурлачихаад хэлж чадахгүй байгаа залуугийн гол шинжүүд
2016/02/27
Хэн нэгэн залуу чиний эргэн тойронд ойр ойрхон харагдаад л, хажуугаар чинь зөрөхдөө инээмсэглээд л байн байн харц тулгараад байна уу? Энэ залуу намайг сонирхоод байгаа юм байх даа гэж анзаарсан ч баттай болгож чадахгүй болохоор сэтгэлээ илчлэхийг нь л хүлээхээс өөр аргагүй байна уу? Эмэгтэй хүний зөн совин алдах нь бараг үгүй. Гэхдээ доорх шинжүүдээр илүү баталгаажуулаад аваарай.
Чиний эргэн тойронд ойр ойрхон харагдах
Чиний хаа явсан газар чинь тэр мөн л сууж байх. Орох дуртай кафе, дэлгүүр, хоолны газар гээд л. Хэрвээ нэг газар ажилладаг бол чиний сууж хооллодог ширээний чинь хажууханд яаж ийж байгаад суудал олоод суучихдаг. Нэг үгээр хэлбэр чи түүнийг нэг өдөрт маш олон удаа хардаг гэж болно.
Чамд үргэлж сайхан хандана
Хааяа өдрийн хоолондоо орох гэж байх үеэр чинь суудал байхгүй дүүрэн байх юм бол тэр чамд аль хэдийн суудал олчихсон хүлээж байх болно. Гэхдээ мэдээж илт чамд мэдэгдэхээр биш шүү. Өөрөө хоолоо идээд дуусчихлаа чи ийшээ суугаад хооллочих гэдэг ч юм уу эсвэл хажуудаа суудал авчихсан байсныгаа “найз маань ирэх байсан ч амжихгүй болсон гэнэ” гэх зэрэг. Мөн дээрээс нь өөрөө гэртээ амттай хоол хийж ирчихээд түүнийгээ чамтай хуваалцахыг хүснэ. Чамтай л хуваалцах зорилгоор хэлтсийнхнийг чинь эсвэл найзуудыг чинь дайлж ч чадна. Энэ мэтээр тэр чамд үргэлж найрсаг, сайхан хандаж, хүндэлнэ.
Тэр үргэлж инээмсэглэж байдаг
Чамтай тааралдах бүртээ зөөлнөөр инээмсэглэнэ. Тэр чиний нүдрүү ширтэхийг хүсдэг боловч чамайг эвгүй байдалд оруулахаас эсвэл чамаас санаа нь зовдог болохоор тэгдэггүй. Зүгээр л зөөлөн инээмсэглээд л өнгөрнө.
Тэр чамд үргэлж анхаарлаа хандуулдаг
Олуулаа юм ярилцаж байх үеэр чамайг юм ярисан яриагүй тэр ганцхан чамд анхаарлаа хандуулдаг. Хоёулахнаа ямар нэгэн зүйлийн талаар ярилцаж байх үеэр ч гэсэн тэр бүх анхаарлаа чамд төвлөрүүлж, чиний хэлэх үг бүрийг алдалгүй сонсоно. Мэдээж өөрийнхөө энэ байдлыг нуухыг хичээх боловч мэдэгдсээр байх болно.
Чиний багахан шинэчлэгдсэн зүйлийг ч олж харна
Чиний үсээ засуулсаныг, шинэ даашинз өмссөнийг, шинэ гутал, цүнхтэй болсоныг бүр уруул өнгөлөгчөө сольсоныг ч хүртэл анзаарна. Анзаарсан зүйлээ чамд маш эелдэгээр энэ шинэ цүнх чинь сайхан зохиж байна гэх мэтээр магтан хэлнэ.
Гэсэн хэдий ч тэр чамаас хамт гадуур гарах талаар асууж чадахгүй
Яагаад гэхээр тэд зориг гаргаад дурласан бүсгүйгээ болзоонд урилаа гэж бодоход болзооны үеэр өөрийгөө ямар нэгэн алдаа гаргах вий гэхээс маш их айдаг. Тэр гаргасан алдаа нь ахин уулзах боломжийг нь хаах вий гэхээс айдаг. Тиймээс л тэр чамайг болзоонд урьж зүрхлэхгүй байгаа юм шүү.
Хэрвээ тэр залуу чинь чамд ч мөн аятайхан санагддаг бол яагаад чи багахан эелдэг зан гаргаад түүнд боломж олгож болохгүй гэж. Чиний хэлэх “Сайн уу?” гэх ганц үг гайхалтай сайхан хайрыг цогцлоохыг хэн ч үгүйсгэхгүй шүү дээ. Эсвэл түүнийг чиний дэргэд ирэх үед шууд л “Чи намайг сонирхоод байгаа юм уу?” гээд асуучихаж болно. Бүх сонголт бүсгүйчүүд бидний гарт бий.
Эх сурвалж: www.Goolingoo.mn