Б.Хуланг чадварлаг, авъяаслаг, царайлаг жүжигчний тэргүүн эгнээнд явдаг. “Ийм нэгэн дурлал” кино, “Хориотой жүжиг”, “Сексийн эрх чөлөө”, “Болсон явдал”, “Бурхан өршөө” зэрэг дэлгэцийн бүтээлд тоглосон.

Багаасаа л урлагаар аялаж байсан гэдэг. Түүнийг загварын ертөнцөд цахиур хагалах хүчтэй өрсөлдөгч байсан хэмээдэг юм билээ. Гэвч тэр урлагийг сонгосон. Тэрбээр өөрийн ялдам, секси төрхийг илтгэсэн гэмээр дүрийг бүтээж байгаа гэнэ. Түүний цоо шинэхэн бүтээлийн зураг авалтын хэсгээс сонирхуулж байна. Өртөө хэмээх нэртэй дэлгэцийн бүтээл одоогоор юуг өгүүлэх нь нууцхан байна.