Нарантуул худалдааны төвийн хүнсний захад энэ сарын 23-ны өдөр гал гарсны улмаас 300 гаруй түрээслэгч хохирч, нэг хүний амь эрсдсэн хэрэг гарсан билээ. 

Тэгвэл  энэ бүхэн  том толгой гаргасан  Ш.Сайхансамбуу,  үйл ажиллагаа хэвийн явуулах боломжгүй гэж дүгнэлт гаргаж, торгочихоод арга хэмжээ аваагүй МХЕГ-ын байцаагчийн  шууд буруу бөгөөд  тэднээр  хохирлыг барагдуулах нь хүний ёсонд нийцэх бизээ.  

Өөрөөр хэлбэл Нарантуул захын хүнсний хэсгийг  улсын комисс хүлээж аваагүйн  дээр  дотор нь  ажиллаж байсан  цайны газруудын дийлэнх нь  бол нэг утаснаас салаалсан олон залгуур залгасан, зориулалтын хаалт байхгүй, агааржуулалтын систем сайн ажиллахгүй байсан бөгөөд  ахуйн хэрэглээний жижиг газын зуух түгээмэл хэрэглэж байсан юм.  Энэ бүхэнд МХЕГ, Дүүргийн мэргэжлийн хяналиын газраас сануулга өгч, торгосоор байхад  үйл ажиллагаа хэвийн явагдсаар л байсан. Уг нь удаа дараа зөрчил гаргасан бол үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь зөрчлөө арилгах хүртэл хураадаг байтал  МХЕГ-ын байцаагч мөнгөнд зодуулсан уу, эсвэл  ажилдаа дарагдсан уу өнөөдөр нэг хүний “толгойг” Ш.Сайхансамбуутай хамтран залгичихлаа. Нөгөө талаас Ш.Сайхансамбууд алдаа, зөрчлөө арилгах хугацаа хангалттай байсан. Талийгаачийн ар гэрийнхэн  Ш.Сайхансамбуугаар  хохиролоо барагдуулж, олон хүний амь эрсдэх аюулаас авраарай гэдгийнг олон хүн хүсэж байгаа биз.

Өнөөдрийн байдлаар Нарантуул захын зүгээс түрээслэгчдийн хохиролыг барагдулах эсэхээ хараахан шийдээгүй байгаа. Ш.Сайхансамбуу Г.Алтан шиг “хоншоор гаргаж” түрээслэгчдийнхээ хохиролыг барагдуулна гэхдээ эхлээд галын дүгнэлт гараг хэмээн менежерээрээ туг тахиж байгаа.Түрээслэгчдийн хувьд даатгалтай  нэгэн нь даатгалаас мөнгөө аваад хохиролоо барагдуулчихна. Харин даатгалгүй түрээслэгчдэд “хохиролынхоо хэмжээг гаргаж өг.  Үнэн худал эсэхийг нь цагдаа сэргийлэхийн байгууллагтай хамтран тогтоох болно.” Хэмээн Нарантуул захын зүгээс мэдэгдээд байгаа. Энэ ажил өчигдрөөс хэрэгжиж  Улсын мөрдөн байцаах газар, Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасагт явуулж эхэлсэн байна. Одоогийн байдлаар “Нарантуул” худалдааны төвд үүссэн нөхцөл байдлыг зохицуулах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагаар ахлуулж, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, Замын цагдаагийн газрын дарга, дүүргийн цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэс, Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүнтэйгээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Мөн Нийслэлийн цагдаагийн газар, Хэв журам хамгаалах газар, Эрүүгийн цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газар, Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтнууд Нарантуул худалдааны төв дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ухуулах сурталчилгаа хийх, эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж, хэв журмын хамгаалалт гарган ажиллаж байгаа юм. Мөн хохирсон иргэдийг хэргийн газарт оруулж, шатсан эд зүйлийг таниулж байгаа юм. Шатсан худалдааны төвд ажиллаж байгаа цагдаагийн ажилтнууд одоогийн байдлаар 40 мянган ам.доллар, зургаа орчим сая төгрөг бэлнээр нэгдүгээр давхрын нурангиас олсон бөгөөд  хонгилын агуулахаас таван иргэний зургаан хөргөгч бүхий 395 килограмм үхэр, хонь, тэмээний хөлдөөсөн мах гаргаж, олдсон эд зүйлийн эздийг тодруулахаар ажиллаж байгаа аж.

Шатсан худалдааны төвийн хувьд1999 оноос хойш ашиглагдаж байгаа бөгөөд “АРКОН” ХХК-ийн зургаар хүнсний битүү захыг барьсан бөгөөд тэнхлэгээрээ 126.0 х 69.0 хэмжээтэй, хоёр заал, хүзүүвчээр холбогдсон, дотор талдаа уртын дагуу тэнхлэгээрээ тавцанд суурилуулсан чингэлэгтэй, доороо зоорийн хонгилтой, төмөр бетон багана, баганаа анкераар бэхэлсэн, блокон хана, хагас дугуй сараалжин хучилттай, сендвичин дээвэртэй, инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон байжээ.

Харин Нарантуул захын зүгээс  шатсан барилгад шалгалт хийгээд дууссаны дараа  уг байгууламжийг  нураан  ганцхан сарын дотор  шинэхэн хүнсний захыг цогцлоох болно хэмээн ярьж байна. Барихдаа дээрх алдаа дутагдал, зөрчлөө битгий давтаасай...

Харин энэ удаад  МХЕГ-аас шалгалт хийсэн байцаагч,  Ш.Сайхансамбуу нарт хүний толгой залгиснийх төлөө хариуцлага заавал хүлээлгэе.

А.Баярмаа