Манай улсад ирэх долдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд АСЕМ-ийн уулзалт зохион байгуулагдах гэж байгаа билээ. Тэгвэл энэ үеэр иргэдийг хотоос гарахыг уриалсан уриалгыг шийдвэр мэтээр зарим иргэд хүлээн авч бухимдлаа илэрхийлээд авсан.

Иргэд хотоос гарна & гарахгүй

АСЕМ-ын дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын албаны дэд дарга Б.Баясгалан долдугаар сарын 15, 16-нд нийслэлийн иргэдийг хотоос гарч, амралт зугаалганд явахыг уриалсан. Энэ өдрүүдэд АСЕМ-ийн дээд түвшний уулзалт болох тул нийслэлд замын түгжрэл үүсч болзошгүй хэмээн болгоомжилж, дээрх уриалгыг гаргажээ.

Харин Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Улаанбаатар хотоос иргэдээ гаргана гэдэг нь буруу ташаа мэдээлэл юм. Наадмын дараа амралт эхэлдэг. Бид хоёр жилийн өмнөөс долоодугаар сарын 15-16-ны өдрүүдийг сонгохдоо маш олон зүйлийг бодолцсон. Энэ үеэр хөдөө аймгуудын наадам болж, иргэд Хөвсгөл далай зэрэг байгалийн цогцолборт газар руу явах, зусландаа гарах зэрэг хөдөлгөөн эхэлнэ. Бид энэ өдрүүдэд хотоос гадна томоохон хэмжээний урлагийн наадам, арга хэмжээ хийе гэж төлөвлөсөн байгаа.

Зарим орнуудад маш гашуун туршлага байдаг. Иймэрхүү том хэмжээний хурлын үеэр хэдэн сая хүнтэй хотууд нэг ч хүнгүй юм шиг иргэдээ тусгаарлаж, хашаа бариад гэрээс гарахыг нь хорьчихсон байсан. Бид тийм юм хийхгүй, Ардчилсан Монгол гэдгээ үзүүлэх болно. Тэр утгаараа Сүхбаатарын талбай дээр 16-ны өдөр АСЕМ-ын 20 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулж, иргэдээ чөлөөтэй оролцуулна. Нөгөө талаас аюулгүй байдлыг олон улсын стандартын дагуу хамгаалах болно.

Ийнхүү сошал ертөнцөөр иргэдийг бухимдуулж байсан асуудалд хариу өгч, шийдэгдлээ.