08 сарын 27-ны өдрийн зурхай
Өдрийн өнгө
    Билгийн тооллын 22.  Есөн улаан мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 06 цаг 09 минутад мандан 19 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.
Хонины орд
Энэ өдрүүдэд олонх тань ажил үүргээ мартаж чадахгүй. Түншүүдтэйгээ урьдчилан гэрээ хэлэлцээр хийх, маркетингийн судалгаа явуулах, шаардлагатай мэдээлэл хүлээн авах магадлалтай. Шинэ төслүүдээ барьж авах цаг болжээ. Амьдралдаа ямар нэгэн зүйлийг эрс өөрчлөхөөр шийдсэн бол хойш тавилгүй эхэл. Эр зоригийнхоо төлөө та шагнуулах болно.
Үхрийн орд
    Шүүмжлэлтэй өдөр. Өнөөдөр муу мэдээ сонсож болзошгүй. Үхрийнхэн сэтгэл зовнил нь харамсалтай нь талаар өнгөрөх болно. Өөрийгөө хамгийн муу байдалд бэлтгэ. Өөрийнхөө байр суурийг бүү алд. Гагцхүү амьдралын эрч хүч л байдлыг сайн тийшээ эргүүлэх болно. Үхрийнхэний бүтээлч чадвар нь сонирхолтой ажил дээр харагдаж онцгой үр дүнд хүрч болзошгүй. Өдрийн сүүлээр шинэ ажил эхлүүлж болох бөгөөд эсвэл шинэ төлөвлөгөө зохиоход зүгээр.
Ихрийн орд
    Тогтуун өдөр. Ихрүүд эерэг үр дүнтэй шинэ бизнесийг хайх болно. Та худалдан авагч, зах зээлээ, бизнесийн хамтрагчаа өсгөнө. Таны хамтрагч ажлаа солих талаар мэдээ дуулгана. Та нарын ажлын өргөдөл амжилттай байж ямар нэгэн санал ирнэ. Алийг нь ч сонгосон бай та эргэж буцахааргүй их хугацаа зарцуулна. найзтайгаа салхинд хамт алха. Ажлын өмнө эсвэл дараа нь гучин минут алхвал эрч хүч, тамир тэнхээ эргэн ирж тайван болно.
Мэлхийн орд
    Ёс зүйг баримталж чанд сахих өдөр. Өнөөдөр та бусдад хэт шүүмжлэлтэй хандаж дайрч давшлах хандлага гарч магадгүй. Тиймээс үг хэл үйлдлээ цэгнэж ярих хийхээсээ өмнө сайтар бодож байхыг зөвлөе. Энэ нь аюултай муу хүчийг авч ирж магадгүй юм. Хэдийгээр хажуу дахь хүн чинь танд саад болж төвөгтэй байдал гаргасан ч аль болох тайван байхыг хичээгээрэй. Ингэснээр таны нэр хүнд өсч бүр албан тушаал ч ахиж мэднэ.
Арслангийн орд
    Маш таагүй өдөр. Бусдын талаар юу бодож буйгаа нүүрэн дээр нь шулуухан хэлэх, нууцыг ил гаргах эсвэл боловсон, уян хатан бус байх, даргатайгаа харьцахдаа өөрийнхөөрөө байх зэрэг нь таны албан тушаал ахихад саад болно. Хөндлөнгийн хүмүүстэй хэрэлдэж маргалдах дургүйцлийг нь төрүүлж магадгүй байна. Гэхдээ таны гэм хоргүй сэтгэл, өс санаж чаддаггүй зан тань эвлэрлийн үүдийг нээж өгөхөд тусална. Таны бодлыг айдас хүйдэс, санаа зовсон байдал эзэмдэх бөгөөд та өнөөдөр бусдын ашиг сонирхолд нийцүүлэхийн тулд олон шийдэмгий бус үйлдэл хийх бололтой.
Охины орд
Хэрэгцээтэй өдөр. Өнөө¬дөр тэнгэрийн эрхэсийн янз бүрийн нөлөөлөлтэй өдөр байх болно. Гэртээ байгаа охиныхон их цэвэрлэгээ хийх бөгөөд үүнээсээ хүчтэй сэтгэл ханамжийг авах болно. Ажил дээрээ байгаа охиныхон ажлын ширээ бичиг хэрэг болон сагсан дахь зүйлсээ эмхлэж цэгцлэх бөгөөд ажлын даалгаваруудаа гүйцэтгэхэд хялбар болж ажлын хариуцлага тань хөнгөрсөн мэт санагдах болно. Аливаа зүйлд шүүмжлэлтэй ханддаг хүмүүс нумынханы нөлөөллөөс болж ойр хавийн хүмүүсээ шүүмжилж тэдэнд гомдоллох болно.
Жинлүүрийн орд
Анхаарал шаардсан өдөр. Нийгмийн төлөвлөгөө ажлын шаардлага нь зөрчилдөж мэднэ. Өөртөө цагийн хуваарь гаргаснаар ажлаа амжуулан нийгмийн өөр үйл явдалд оролцож чадна. Эрүүл мэндийн асуудал санаа зовоох тул анхааралтай байгаарай. Эмнэлэгт очиж, эрүүл мэндийн мэргэжлийн түвшний шинжилгээ хийлгэхдээ мөнгө харамлах хэрэггүй. Заримдаа шим тэжээл евчний тань гол учир шалтгаан болох нь бий. Хоол ундандаа анхаарч сахар болон түргэн хоолны хэрэглээгээ багасган шинэ ногоо, жимс түлхүү хэрэглэвэл биеийн жин болоод эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.
Хилэнцийн орд
    Маргаантай өдөр. Хамт ажиллагсдаасаа тусламж хүсээд нэмэргүй. Хоосон бодол санаашрал таныг дагах болно. Үүнийхээ эсрэг тэмцэхийг оролд. Асуудлыг болох талаас нь тунгаа. Найз нөхдөө хүндэл. Зөв харьцаа хэнд ч тустайг сана. Жаахан ч болсон заль танд хэрэгтэй. Ажилдаа бүү гутар.
Нумын орд
Зорилготой өдөр. Нумынханы сэтгэхүйн чадвар нэмэгдэж өөртөө итгэлтэй зоригтой байна. Зарим нь амьдралыг шинээр харах цаг нь иржээ. Боломжууд хязгаарлагдмал ч таны амьдралд шинэ эерэг харилцаа хандлага орж ирнэ. Та нүүдэл хийхээсээ өмнө хэд хэдэн зүйлст суралцах хэрэгтэй болно. Сайхан мэдээ гэвэл нэг боломж хаагдахад нөгөө боломж нэн даруй нээгдэнэ. Эрүүл мэндээ сайжруулж фитнесээр хичээллэхийн тулд шинэ төхөөрөмжтэй болох нь дээр. Та худалдаж авахаасаа өмнө ажиллуулж үз эсвэл түрээслэж ав та төхөөрөмжийг бүрэн ашиглаж чадах эсэхээ бод.
Матарын орд
Үйл явдлаар дүүрэн өдөр. Хэсэг хугацааны туршид хязгаарлагдсан байсан харилцаа холбооны шугамууд нээгдэх болно. Хэлэх гэснээ хэлэхэд цагаа зөв сонгох нь чухал ба үл ойлголцолд хүрэхгүйн тулд хэлэх үгээ сонгохдоо бодолтой байх хэрэгтэй. Бизнес юм уу ажил мэргэжилтэй холбоотой таны санхүүгийн боломжыг дээшлүүлэх аз завшаан гэнэтийн орлого орж ирч болзошгүй. Энэ үеэр сайн дурын ажилд оролцвол сэтгэлийн их баяр баясгалан авчрах болно. Ганц бие матрынханы хувьд анхны болзоонд явахдаа үзвэрийн мөнгөө адилхан хувааж төлөх нь нөгөө хүнээрээ даалгаснаас илүү эвтэйхэн байх болно.
Хумхын орд
Оюун ухаанаа төгс төгөлдөржүүлж мөнхийн үнэнийг мэдрэх таатай өдөр. Уруу татагдахаасс зайлсхийгээрэй. Архи дарс, болж боловсруулсан бүтээгдэхүүн, амьтны гаралтай хоол хүнсээс татгалз. Хэрэлдэж маргалдсан бүх хүнтэй учраа олохыг бод. Сэтгэлээ нээхээс бүү ай.    
Загасны орд
    Тайван өдөр. Тохиолдож байгаа ихэнх асуудлууд таны оюун ухаанаас урган гарч байдаг. Тиймээс оюун ухаандаа хэсэг зуурч болов завсарлага авч тайван амьсгал. Зан чанараа өөрчлөх нь таатай нөхцөл байдлыг бий болгох болно. Өөрийнхөө зан ааш, нөхцөл байдалд хариуцлага хүлээх хэрэгтэй. Ямар нэг оновчтой зүйлийг хийх нь хохирогч болсон мэт сэтгэгдлээс тань бага ч гэсэн салгах болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг “UB лавлах 1617”-с лавлана уу.