Монголын загварын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхөөрөө чимж, өнгөлж яваа сайхан бүсгүйчүүдийн нэг нь Мисс Т.Туяамаа. Азийн топ модель түүний амжилтын гараа ”Мисс Монголиа 2010” тэмцээний авьяаслаг мисс, ”Манжуурын гоо бүсгүй” тэмцээний гуравдугаар байрын шагналт, Азийн топ модель, Солонгосын “Керасис”-ын нэрэмжит шилдэг загвар өмсөгч шагналын эзнээр тодорч өнөөгийн өндөрлөгт хүрсэн.Тэрбээр Австралид сүйт залуутайгаа хамт амьдарч байгаа.

Сурахын хажуугаар ажлаа орхигдуулахгүй яваа гэнэ. Нэгэн томоохон шоуны нээлтэд зориулж хийгдсэн титмээр гангарчээ. Уг титим нь 4999$ үнэтэй бөгөөд цор ганц хийгдсэн аж. Титэм гэдэг зүйл түүний амьдралын хамгийн томоохон утга учир гэнэ шүү. Тиймээс гайхалтай мэдрэмжийг титэмээсээ авсан хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцжээ.