Чи хааяа ч гэсэн сексийн үеэр илүү санаачлагатай байж, хяналтыг гартаа авахдаа дуртай. Гэвч хэдхэн хөдлөөд л ядарчихдаг эсвэл сунгалт муутайгаас болоод таашаал авахдаа анхаарч чаддаггүй тохиолдол цөөнгүй байдаг бол энэ нийтлэл яг чамд хэрэгтэй юм байна.

Унтлагын өрөөг эзэгнэ: Сексийн үеэр хэрхэн ядрахгүй байх вэ?

Сексийн үеэр эрчүүд бүсгүйчүүдээс хэд дахин илүү “хөдөлмөрлөдгийн” нэг шалтгаан нь тэдний бие биднийхээс чийрэг, булчинлаг баргийн юманд ядарч цуцахааргүй байдагтай холбоотой. Чи эхлээд секс хийхийг хүсэж, хайртыгаа өдөөсөн ч бариандаа хүрч чадалгүй “түлш” чинь дуусчихддаг болохоор тэд үргэжлүүлээд төгсгөж өгөх тохиолдол зөндөө. Тэгэхээр бид тэднээс дутахааргүй чийрэг, эрүүл, хүчтэй биетэй болж байж “А+” үнэлгээг хэд хэдээр нь халааслаж болох нь.

Амьсгалахад хэцүү байж, маш ихээр хөлөрч, амархан ядрах гэх мэт шинж тэмдгээр секс өөрөө чамайг эрүүл биш байгааг илэрхийлээд байдаг. Гэтэл чи тэр дохиог өөртөө хэрэгтэйгээр хүлээн авахын оронд аль болох өөрт амар байрлалуудыг сонгон, сексийн хэв маягаа уйтгартай болгоод байж болохгүй шүү дээ.

Тиймээс эхлээд гүйх, дугуй унах, дээс үсрэх, усанд сэлэх гэх мэт кардио дасгалуудыг өөрийнхөө өдөр тутмын хэмнэлд оруулах хэрэгтэй. 20-40 минутын л хугацаа зарцуулахад хангалттай. Энэ нь амьсгалыг чинь задалж, сексийн үеэр нэг хөдөлгөөнөө илүү удаан хугацаагаар ядралгүй хийж чаддаг болоход тусална. Энэ төрлийн дасгалууд нь ерөнхийдөө хүний биеийн бүх булчинг зэрэг ажиллуулж, эрүүл байдлыг хангаж, ачаалал даах чадварыг нэмэгдүүлж өгдөг юм. Харин суулт, гэдэс таталт гэх мэт аливаа нэг булчинд чиглэсэн дасгалууд нь зөвхөн тэр булчинг хөгжүүлж, хэлбэржүүлдэг. Сексийн үед хамгийн ихээр ажилладаг булчингууд бол:

- Хэвлий
- Гуя
- Нуруу
- Өгзөг
- Үтрээний булчин зэрэг юм. Тиймээс дээрх булчингуудад илүү ачаалал өгөхөөр дасгалуудыг нэмж хийвэл чи огт ядралгүйгээр сексээс илүү их таашаал авч, аз жаргал мэдэрч чадна. Дээрх булчингуудыг хөгжүүлэхэд чиглэсэн дасгалуудыг сурч авахыг хүсвэл ЭНД , ЭНД бас ЭНД дараарай.

Эдгээр дээр нэмэх бас нэг чухал зүйл нь сунгалт юм. Биеийн сунгалт сайн байж байж уян хатан байна. Унтлагын өрөөнд ч энэ чухал гэдэгтэй чи санал нийлэх байх. Доорх бичлэгээс секс бүрийн чанарыг сайжруулахад чинь туслаж, биеийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх дасгалуудыг сураад аваарай.

 

Харин энд сунгалтын дасгалуудыг оруулсан байгаа. Дагаж хийхээсээ өмнө биеэ халаасан байх хэрэгтэй гэдгийг санаарай.