Драмын театраас урлагт хөл тавьж байсан МУГЖ У.Уранчимэг, СТА Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар хамтран “Хувьсал” продакшныг байгуулан анхны уран бүтээл болох “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, "Зүрхээр наадагч", "Зугаалга" зэрэг бүтээлээрээ үзэгчдийг байлдан дагуулсан. Тэгвэл чавдарлаг гурван бүсгүйчүүдийн шинэ уран бүтээл "Атганд үлдсэн эрдэнэ" киноны нээлт өчигдөр боллоо.

Тус уран бүтээл нь Холливудын стандартаар бүтээгдсэн анхны Монгол кино гэдгээрээ ихээхэн онцлог аж. Тодруулбал, киноны уран бүтээлчид АНУ-ын “E” фильмтэй хамтран дуу шуум, эвлүүлэг зэргийг Холливудын стандартаар хийжээ.Түүнчлэн киног бүтээхэд бүтэн нэг жилийн хугацаа зарцуулсан бөгөөд эвлүүлэг, дуу шуумын ажлыг дөрвөн сарын хугацаанд АНУ-д хийсэн тухай нээлтийн үеэр онцолсон юм. Мөн орчин үеийн бүх дэвшилтэт техникийг ашиглан бүтээсэн уг уран бүтээл нь олон улсын кино театруудаар гарах стандартуудыг хангасан тул дэлхийн зах зээлд гаргахаар ярилцаж байгаа гэнэ лээ.

Энэхүү киноныхоо нээлт дээр сайхан бүсгүйчүүд ийн гоёсон юм.