Өдрийн өнгө
2013/08/27
08 сарын 28-ны өдрийн зурхай
Өдрийн өнгө
Билгийн тооллын 23. Найман цагаан мэнгэтэй улаан бар өдөр. Өдрийн наран 6 цаг 11 минутад мандан 19 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.
Хонины орд
Адал явдлаар дүүрэн өдөр. Зан байдал, оюун ухаан хоёр эсрэгцэж зөв замыг олоход хэцүү болох нь. Дэлхийг тойрох хүсэл тань давамгайлж байна. Олон төрлийн газраар явах бэлтгэлээ ханга. Саяхан танилцсан хүндээ бүхнээ ярихаас зайлсхий! Мэдлэгийнхээ хүрээг тэлэх, аялал зугаалганд явах зэрэг өөртөө таалагддаг бүхнээ хий. Энэ нь таньд шинэ санаа өгч болзошгүй. Хуучны танилтайгаа тааралдана.
Үхрийн орд
Таныг томоохон өөрчлөлт хүлээж байна. Од эрхэс таны талд байна. Гэхдээ зөвхөн таныг ажилдаа дур сонирхолтой байгаа тохиолдолд л энэ бүхэн биеллээ олох болно гэдгийг анхаар. Өөртөө итгэлгүй сул дорой байдал бусадтай харилцахдаа алдаа гаргах буруу төсөөлөл зэрэг нь ирээдүйд таны арилжаа наймаа болон бүтээлч үйл ажиллагаа явуулах замыг хаах бул хар чулуу болж мэдэх нь.
Ихрийн орд
Найдвар төрүүлэх өдөр. Өөрийн биеэ сайхан, туялзсан эсвэл аймар харагдаж байгаагаар төсөөлөн бодох нь жин хасах оролдлогод чинь гайхалтай сайн туслах болно. Хичээл зүтгэлээ үр дүнтэй болгохын тулд бага хэмжээгээр идэж, хорхой хүргэм амттан, таргалуулдаг зууш, үлдэгдэл хоолноос татгалзаж сур. Хичээл зутгэл ажил дээр гаргах амжилтын баталгаа болно. Сар матрын ордод байгаа нь хос хоёр зөвшилцөлд хүрэх цагийг илэрхийлнэ.
Мэлхийн орд
Чухал өдөр. Өнөөдөр танд хэн ч юу ч хэлэх эрхгүй мэт байх боловч танд хамгийн сайн сайхныг хүсдэг хүмүүсийн үзэл бодлыг сонсох нь амжилттай ажиллах саруул ухааныг бэлэглэх болно. Мэлхийн ордны эцэг эхчүүд хүүхдүүдээсээ гайхалтай зөвлөгөөг хүлээн авч чадна. Учир нь тэд таныг маш сайн мэддэг бөгөөд хүүхэд зангаар тантай чин үнэнчээр ярилцаж таны алдаа дутагдал ба давуу талыг хэлэх болно. Судалгааны ажил эрхэлдэг интернетийн найзаасаа тусламж гуйхаас бүү ай. Ихэнх хүмүүс зөвлөгөө өгөхдөө дуртай байдгийг сана.
Арслангийн орд
Эргэцүүлэн бодох өдөр. Өнөөдөр өөрийгөө илүү сайн мэдэж, ойлгохын тулд төвлөр. Энэ бол сэтгэлзүйч дээр очих, нуугдсан хүсэл мөрөөдлөө ил гаргах хамгийн тохиромжтой үе. Магадгүй та өнөөдөр сүмд очвол илүү ашигтай байж болох юм. Амьдралдаа туршилт хийхээс бүү ай. Хэрвээ сэтгэлд тань ямар нэгэн хоосон зай үүссэн бөгөөд энэ нь хэзээ ч дүүрэхгүй юм шиг санагдаж байвал бясалгал хийхэд буруудахгүй. Хэрвээ өөр ямар нэгэн асуудал байвал тусламж хэрэгтэй хүмүүст туслах сайн дурын ажилд оролцох талаар бодоорой. Бусдын өмнө бууж өгөх нь өөрийн сэтгэл санаагаа өргөхөд туслана.
Охины орд
Тайван өдөр. Бас л бүх зүйл таны эсрэг чиглэсэн мэт санагдах хүнд өдер. Хүсээгүй хүнтэйгээ тааралдах эсвэл таагүй мэдээ сонсч болзошгүй байна. Эрэгтэй охиныхон санхүүгийн томоохон алдагдалд орж магадгүйг од эрхэс сануулж байна. Харин эмэгтэй охиныхоны шинэ хайр дурлал шохоорхол удаан үргэлжлэхгүй. Урам хугаралт гомдол цөхөрлөөр төгсч магадгүй анхаар. Хүрээлэн буй орчиндоо нам гүм тайван байдлыг бий болгох боломж үүснэ. Мөн сэтгэл санаа тань маш сайхан байна.
Жинлүүрийн орд
Өнөөдөр зан ааш тань тогтворгүй байгаа тул хэлэх үгээ хянаж байхгүй бол бодлогогүй хэлсэн үг бодож байснаас чинь илүү хүчтэй нөлөөлж магадгүй. Олон нийтийн ажил таныг сэтгэлээр унагаана. Та тодорхой үүрэг хүлээж, үйл ажиллагаанд оролцоно. Хамтран ажиллагсдынхаа алдааг засаж болох ч өөрийн хийгээгүй зүйлийн төлөө зэмлэл хүртэх байр сууринд очихоос татгалз. Даргаасаа дэмжлэг хүсэхэд болон цалингаа нэмэхийг асуухад тохиромжгүй өдөр.
Хилэнцийн орд
Уран бүтээлд сайн өдөр. Худалдаа санхүүгийн үйл ажиллагаа амжилттай шийдвэрлэгдэнэ. Ажил дээр зөвхөн та л гүйцэтгэж чадах шинэ ажлууд олон байна. Таны ажил хэрэгч идэвх зүтгэлийг удирдлага бизнесийн түншүүд тань үнэлэх болно. Чин сэтгэлийн магтаалыг хүлээн ав. Яагаад гэвэл та үүнийг хүртэх гавьяатай.
Нумын орд
Чухал өдөр. Ирж буй сар таны хувьд өөрчлөлт, урам зоригоор дүүрэн сар байх болно. Өнөөдөр та бусад өдрөөс ч илүүтэйгээр ямар өөрчлөлт хийх ёстойг мэдрэх болно. Энэ өглөө ажлаа түр орхин амарч, бодлоо эргэцүүлэн тунгаах цаг өөртөө гарга. Таны зөн совин танд хаашаа явах ёстойг хэлээд өгнө, Сүнслэг оршихуйг сонирхох нь таныг таньтай ижил итгэл үнэмшил үнэт зүйлстэй хүмүүс рүү хөтлөх болно. Гэхдээ та юу хийх талаар зүрхнийхээ гүнээс мэдрэх хүртлээ ямар нэгэн үйлдэл хийх хэрэггүй.
Матарын орд
Тайтгаруулсан өдөр. Яг одоо танд найдвартай байдал хөдөлгөгч хүч болох бөгөөд өмч хөрөнгө хуримтлуулахад илүүтэй анхаарна. Юу байгаа байхгүй тань тодорхой болно. Хэрвээ шаардлагагүй зүйлс худалдан авч байгаагаа мэдвэл зөвхөн өөрийгөө бөөцийлж тухтай байлгахын төлөө гэдгээ ухаарна. Үүнд буруу зүйл байхгүй боловч сэтгэл хангалуун байдлыг мэдрүүлэхийн тулд хямдхан бүр үнэгүй арга замаар ч болдог гэдгийг мэдэх хэрэгтэй. Өөртөө итгэлтэй байж эерэг зан чанаруудаа үнэлсэнээр өөрт тань тохирох чиглэл сонголтоо мэднэ.
Хумхын орд
Ажигч гярхай өдөр. Дотоод сэтгэлээ сонсож, бясалгах цаг гаргаарай. Оюун санаа, зүрх сэтгэл хоёр тань танд юу хэлж байгаа нь өөр өөр байж болно. Ямар нэгэн сэтгэл зовоож гонсойлгосон асуудлуудаа шийдэх тохиромжтой цаг байна. Тэднийг шийдсэний дараа амьдралын сайн сайхан байдлыг мэдэх болно. Цагаа дэмий бүү үр.
Загасны орд
Сайн өдөр. Таны дур булаам байдлыг нэмэгдэж байна. Та өмнөх хэдэн өдрөөс илүү эрч хүчтэй байх болно. Энэ давуу талаа ашиглан амьдралд чухал гэсэн хүмүүс рүү ханд. Өөрөөрөө бай. хэн нэгнийг дуурайх гэж бүү оролд. Өөрийн итгэж үнэмшлийг тунгааж өөрийгөө илэрхийлэх нь амархан зүйл мэт санагдана. Түншийнхээ хариу үйлдэлд анхаар. Тэд асуудлыг дахин хэлэлцэж байхад таныг сонсохгүй байж болох юм. Энэ сарын анхаарал татсан зүйлийг үзэж баяс.
Дэлгэрэнгүй мэдээллийг “UB лавлах 1617”-с лавлана уу.