08 дугаар сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, зарим газраар их бороо, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Бороо, зарим газраар их бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 9-14 градус, өдөртөө сэрүүсч 12-17 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус,өдөртөө 15-17 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Дундговийн нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсч шөнөдөө 8-10 градус, өдөртөө 11-13 градус дулаан байна.    
Дэлгэрэнгүй мэдээллийг “UB лавлах 1617”-с лавлана уу.