Монгол улсын хөдөлмөрийн баатар, “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал, УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг агсны хүү, УИХ-ын гишүүн, О.Содбилэгийг өдгөө танихгүй хүн үгүй. Тэрбээр заяаныхаа ханиар Э.Туулыг сонгож гурван хүүхэдтэй болсон. ""Оргио" үйлдвэрийг байгуулаад багагүй хугацааг үдэж байгаа, хүнсний салбарт ажиллаж яваа тэрбээр өнгөрөгч онд одонгийн хүүхдээ өлгийдөн өнөр өтгөн айл болоод байгаа билээ.

УИХ-ын гишүүн О.Содбилэг ханьдаа уламжлал бэлэгнээс татгалзаж тун өвөрмөц бэлэг өгчээ. "Нөхөр маань Мартаар ийм бэлэг өглөө. Төрөл бүрийн хүнс дэх химийн бодисыг шинжилдэг халаасны багаж. Одоо бүх мобайлууд ийм болчихвол. Бидний ирээдүй гэгээтэй харагдаж байна шүү, юм хөгжинө гэж. Гоё. Ёстой дуу тавиад бүжиглэмээр санагдчихлаа" хэмээн найзуудтайгаа хуваалцав.