Жүжигчин Золоо буюу Г.Золзаяа нэг хэсэг шар хэвлэлийн баатар болоод авсан. Тэрбээр УДЭТ-ын жүжигчин Б.Тамиртай үерхэж байгаад охинтой болсон. Өдгөө хосууд аль хэдийнээ тус тусын амьдралын замналаар явж байгаа хэдий ч гурвалжин хайрын шуугианд цэг тавьсан.

Золоо Цэгц-Үжин охиноо өөрөө дээрээ өсгөж өөрийн гэсэн салоноо хүртэл нээж хайртайгаа учирсан хэмээж. Мөн хамтлагаасаа нэгэн дуулиан мандуулаад гараад хааяахан дэлгэцийн бүтээлд тоглож харагдах болсон. Тэрбээр нэгэн үе шоу нь ихдэж явах үедээ хэрэгт орооцолдон дэнсэнгийн ял хүртэл аваад амжсан. Харин өдгөө овоо томоожсон бололтой нэр нь элдэв хэрэгт дуулдахаа больсон.

Сүүлийн үед хайрт минь хэмээн залуутай авахуулсан зургаа оруулж олонд сонирхуулахаа больж үргэлж л өөрийнхөө салоныг сурталчлах болсон. Тэгвэл жүжигчин бүсгүй маань төрхөмдөө буцжээ. Маск продакшныхаа шинэ уран бүтээлд орж, хамт олонтойгоо авахуулсан гэрэл зургаараа гангарах болж.