Саяхан Засгийн газраас иргэдээ 1000 хүртэлх оноогоор үнэлж, LED телевиз, печь, автомат угаалгын машинтай өрхийг дундаж давхарга гэж үзжээ. Дундаж давхаргыг ингээд тодорхойлчихдог бол ч манайх өдийд хөгжлөөрөө тасарчихсан байгаа л даа. Цагаан сар, Мартыг ээмэг бөгжөө ломбардаж тэмдэглэсэн иргэд маань өөрсдийгөө дундаж давхаргынхан гээд ойлгочихсон л өөдрөг алхаж явна. Бид ч өөдрөг шүү.

Харамсалтай нь дундаж давхаргыг амьдралын чанараар үнэлдэг л дээ. Саяхан “ММGG” компаниас дундаж давхаргын талаар судалгаа хийж үзэв. Судалгаанд оролцогчдын 68.8 хувь нь өөрийгөө дундчуул гэж үзжээ. Гэвч дундаж давхаргад хамрагдах хүний амьдралын чанарын хамгийн энгийн шалгуур болох дараахь асуултуудад хэрхэн хариулсныг харцгаая.

"Та хадгаламжиндаа хуримтлалтай юу?" гэсэн асуултад 71 хувь нь "Үгүй" гэж хариулжээ. (Уг нь дундаж иргэн дор хаяж зургаан сарын хугацаанд хадгаламжаараа эрсдэлгүй амьдрах ёстой л доо. Гэр бүлийн нэг гишүүн нь хүндээр өвдөхөд л дундчуул маань шууд давхаргаа солихоор эмзэг байна.)

• "Та дор хаяж жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамрагддаг уу?" гэсэн асуултад 73 хувь нь "Үгүй" гэж хариулав. (Манай улс элэгний хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд нэгдүгээрт жагсдаг. Гол шалтгаан нь оройтсон оношилгоо. Үүнийг амьдралын дадал хэвшил гэж гоё тайлбарладаг. Бодит үнэн нь жилд 1-2 сая төгрөгөөр оношилгоо хийлгэх амьдралын боломжгүй байна.)

• "Таны орлого байрны зээлийн шалгуурт хүрэх үү?" гэсэн асуулгад 69 хувь нь "үгүй", "орлогоороо байр авахад хэдэн жил зарцуулна гэж бодож байна" гэсэн асуулгад 63 хувь нь "20 ба түүнээс дээш жил зарцуулна" гэж хариулжээ.

Ихэнх орны дундчуул жил бүр төлөвлөдөг “Гэр бүлээрээ гаднын аль нэг улсад сүүлийн таван жил амарч чадсан уу?” гэсэн асуултад 94 хувь нь "Үгүй" гэж хариулжээ.

Өнөөдөр Монгол Улсын иргэдийн 20 хувь хүрэхгүй хувь нь дундаж, нэг хувь нь нэн баян, үлдсэн 80 хувь орчим нь дунджаас доогуур, ядуу, нэн ядуу төвшинд амьдарч байна.

Гэтэл бидний цээжээ дэлдэн тунхагладаг ардчилсан нийгэм хүн амын дор хаяж 60-70 хувь нь дундаж давхаргад багтсан үед л төлөвшдөг гэдгийг улс орнуудын түүх баталсаар. Бодлогын судлаач (Brookings Institution), Карлос Перейра “Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 1000 ам.доллар болон түүнээс бага бол ардчилал найман жил, 1001-2000 ам.доллар хооронд бол 18 жил, харин 6000 ам.доллароос дээш болж чадвал тогтвортой оршин

Дундаж давхаргаа бүрдүүлэхэд өрсөлдөх чадвар бүхий боловсрол нэн тэргүүнд шаардагдна. Гэтэл их дээд сургуүлийн өрсөлдөх чадвараар МУИС гэхэд 2224, ШУТИС 6426 д эрэмбэлэгдэж бусад нь 10.000 хойш жагсаж байна. Монгол нэг оюутанд 330 ам.доллар ноогддог бол, хөгжингүй Азийн орнуудын дундаж зардал 11, 512 ам.доллар байна.

тогтнох боломжтой” гзж үзсэн.

Мөн дээд төвшний орлого 20 хувиар нэмэгдэхэд эдийн засаг огцом өсөөд буцаж буурдаг бол, дундаж давхарга 20 хувиар нэмэгдэхэд эдийн засгнйн өсөлт илүү үр дүнтэй байдгаас гадна тогтвортой байдгийг тогтоосон байна.

Нэг хүн ядуурлаас гарч, дундаж давхаргад орж ирэхэд түүнийг тойрсон олон хүний амьдрал даган шийдэгдцэг. Сая л тэр хүн хүүхдүүдийнхээ боловсролд анхаарч, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, нийгмийн асуудалд санаа зовниж эхэлснээр иргэний нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг идэвхтэй иргэн төрдөг.

“Өлсгөлөн ямар ч хүнийг хулгайч болгодог” гэж Пирл С.Бак хэлжээ. Дундаж давхарга бүрдээгүй нийгэмд, ёс суртахуун, соёлын тухай яриад үр дүнгүй. Гэрт эхнэр хүүхэд нь өлсөж байхад номын санд суухыг хүсдэг аав, нөхрийнх нь олсон хэд хаана ч үгүй байхад төгөлдөр хуурын дугуйпанд явахыг хүсэх эхнэр байх уу? Тиймээс л дундаж давхаргад нэг иргэн орж ирэхийг дэлхийн татах хүчнээс пуужин салахтай адилаар зүйрлэсэн байдаг. Үүнийг л товчхондоо дээрээсээ доошоо бус, харин дундаасаа гадагшаа чигпэсэн эдийн засгийн зөв бүтэц гэж нэрлэж байгаа хэрэг.

Харин манайд дундаж давхаргаа нэмэгдүүлэх гэж ярьдаг ч өнөөдрийг хүртэл тодорхойлж чадаагүй, мөн хууль санаачлагчид маань бүрэн ойлголтгүй явж байх шиг. Дундаж давхаргыг халамжийн бодлогоор нэмэгдүүлсэн улс орон гэж үгүй. Харин төрийн цогц зохицуулалт хэрэгтэй. Үүнийг Норвегийг баяжуулсан жижиг дунд бизнесийн, Сингапурыг өөрчилсөн орон сууцны бодлого бэлээхнээ нотолно. Гэхдээ улс орон бүрт л өөрт тохирсон шийдэл бий.

Дундаж давхаргаа бүрдүүлэхэд өрсөлдөх чадвар бүхий. боловсрол нэн тэргүүнд шаардагдана. Гэтэл их дээд сургуулийн өрсөлдөх чадвараар МУИС гэхэд 2224, ШУТИС 6426-д эрэмбэлэгдэж бусад нь 10000-аас хойш жагсаж байна. Монгол нэг оюутанд 330 ам.доллар ноогддог бол, хөгжингүй Азийн орнууцын дундаж зардал 11512 ам.доллар байна.

Татварын нэгдсэн бодлого туйлын чухал бөгөөд манайх шиг уул уурхайн их мөнгө эргэлдэх тусам татвараас зайлсхийж чадцаг, оюуны бизнес эрхэлдэг дундчуулаа нэмүү өртөг тооцож дампууруулдаг бодпоштой улс орон дэлхийд цөөхөн. Бизнесийн зээл авахын тулд зээл авах хэрэггүй баян гэдгээ нотолж, бусад улсад 3-5 хувь хүүтэй зээлийг 15-17 хувь хүүтэй зээлдэг, хатан зоригт жижиг дунд бизнес эрхлэгчид манайд л бий.

Иймэрхүү байдалтай чөтгөрийн тойрогтоо хэрэлдсээр байтал ижил гараанаас гарсан дэлхийн улс орнууд биднийг хөгжлөөрөө орхин одож, Монгол Улс гадаад өр дээрээ дампуурал зарлах магадлал бүхий таван орны нэг боллоо.

Улс орнууд хөгжлийн их далайд мэргэжлийн сэлэлтээр урагшилж байхад, бид буруу зүгт нохой самардсаар л...

 

 

Л.ОЮУН-ЭРДЭНЭ