“Шинэ үе”-ээс эхэлж, “Мөрөөдлийн театр”-аар овоглож яваа Т.Баттулга буюу Батушкаг шинэхэн бүтээлд тогложээ. "Буруу эргэлт", "Гарал угсаа", "Нарны жим", "Эх орон дуудаж байна", "Учрал" зэрэг кинонд гол дүрүүдийг бүтээсэн.

Тэрбээр дандаа даруухан залуугийн дүрд тоглодог таныг эротик кинонд тоглуулах санал ирвэл хүлээн авах уу хэмээн асуухад "Хүлээж авна. Эротик бол порно биш шүү дээ. Ажиллаж үзнэ. Хүйтэнд нимгэн, нойтон хувцастай зураг авахуулах хүнд юм билээ. Даараад эрүү чичрээд, үгээ хэлж чадахгүй. Гэтэл киногоо үзээд суухад нөгөө даарч хөрсөн нь мартагдчихаж байгаа юм. Тэр үед мэргэжлээрээ улам бахархдаг болсон" хэмээв.

Хошин шогийн продакшн дундаасаа хамгийн царайлаг гэх тодотголтой жүжигчин залуугийн экс амраг нь Нара байсан билээ. Энэ хайр дурлалынхаа талаар болон өөрийнхөө уран бүтээл болоод үнэн худлыг ийн дэнсэлжээ.