Хаврын нүүр будалтын трэнд
2016/03/16
Энэ жилийн урин дулаан хаврын нүүр будалтын трэндийг танилцуулж байна.
Цасан цагаан
Нүүр будалтын мэргэжилтнүүд зөвлөж буйгаар гэрэлтсэн цагаан арьсаа илүү тодотгож яг л үлгэрт гардаг цасан цагаан шиг уруулаа улаан өнгөөр будахыг зөвлөж байгаа юм.
Хөх контур
Нүдэндээ контур тавьж байгаа юм шиг хөх өнгөөр будахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Боролтсон арьс
Зуны цагт борлосон арьс төрөлхийн мэт харагдуулдаг билээ. Тэгвэл та өөрийн арьсаа гоо сайхны бүтээгдэхүүнээр төрөлхий боролдсон арьстай болгох боломжтой.
Хиймэл сормуус
Эмэгтэй та ажлаасаа хоцрох гээд байвал хиймэл сормуус наахад нүүр будалт хийх шаардлагагүй цаг хэмнэсэн үйлдэл болох юм.
Шөнийн вампир
Уруулаа улаан хүрэн өнгөөр будахад та шөнийн вампир шиг тийм нууцлагдмал нэгэн болж хувирана
Ягаан уруул
Таны нүдний будагт хэрэглэж байгаагүй ягаан өнгөө энэ хаварт ягаан уруулийн өнгөтэй хослуулан хэрэглэж нэг үзээрэй
Нүдээ хараар хүрээл
Охид бүсгүйчүүл маань заавал тень тавихгүйгээр нүдээ зөвхөн хар хүрээлэгчээр будаад нэг үзээрэй. Энгийн өдөр тутмын будалт болж чадна гэдэгт итгэлтэй байна.
Гялалзсан нүд
Гялтгасан тень, контураар нүдээ гялалзуулаарай.