Хүүхдүүд цэцэрлэгтээ "зэрэмдэглэгдсний" учир юу байв?
2016/03/17
Цэцэрлэг хүрэлцээгүй байгаа энэ цаг үед цэцэрлэгт явж байгаа хүүхдийн эрх зөрчигдөж, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарсар байна. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Онгон сумын хүүхдийн цэцэрлэгийн нэг хүү ангийнхаа хүүхдийг гарыг хоёр хугалж, өөр хүүхдийн хөлийг хугалсан байна. Үүнээс гадна нэг хүүхдийн эгэмийг хугалсан. Хүүхдийн яс хугалсан, хугалуулсан хэн хэн нь цэцэрлэгийн нэг ангийн хүүхдүүд ба ижил насны хүүхдүүд болохоор эцэг эх эхчүүд нь маргаад цагдаа сэргийлэх гэлгүйгээр өнгөрсөн байна.
Хамгийн гол нь энэ хэргийг эцэг эх багш нар юуны учир нууцлав?
Тус сумын засаг дарга Д.Энхбаатар гэгч тэмцээн зохион байгуулж түүндээ оролцоогүй багш ажилчдын цалинг хасч, ажлаас нь хална гэж дарамтласан байна. Тиймээс цэцэрлэгийн багш нар хүүхдүүдээ орхиж тэмцээнд оролцсон байна. Туслах багш ганцаараа 30 гаруй хүүхдийг харж байх үед иргэн н.Дамдингийн 3 настай хүүгийн гарыг 2 хугалж, сумын эмч н.Дэчмаагийн хүүгийн хөлийг, өөр нэг хүүхдийн эгэмийг тус тус хугалсан хэрэг гарсан байна. Харин хүүхдүүдийн гар, хөл, эгэмийг хугалсан хүү Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг дарга Д.Энхбаатарын хүү юм байна. “Аав нь хүүгээ зодож байгаа юм аа” гэж ангийнхаа хүүхэдтэй тоглодог Засаг даргын хүүг боль гэж багш нар нь байнга хэлдэг ч тусыг эс олсны улмаас ийнхүү гурван хүүхэд гэмтсэн байна. Сумынх нь цэцэрлэгт өөрийнх нь хүүгийн гарт хүүхдүүд “зэрэмдэглэгдэж” нус нулимстайгаа холилдон, нойр хоолгүй зовж шаналж байхад засаг дарга Д.Энхбаатар нүдэн балай, чихэн дүлий өнгөрсөн гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Үүгээр ч зогсохгүй гэмтсэн хүүхдүүдийн эцэг эхчүүд Улаанбаатар, Баруун-Уртад эмчлүүлэх зардлаа гаргуулахаар засаг дарга Д.Энхбаатарын эхнэртэй уулзахад “Адилхан сахилгагүйчүүд хэн нь хэнийгээ хэлэхэв” гэж тас загнаад өнгөрчээ. Эцэг эхчүүд заргалдах хүсэл байвч засаг даргынхаа өсөрхөн хонзогнодог зангаас эмээж дагжин чичирдэгийг Сүхбаатар аймгийн хууль хяналтынхан мэдээгүй юм уу, мэдсэн ч айсан юм уу өнөөг хүртэл чимээгүй байгаа нь хачирхалтай.
Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг дарга Д.Энхбаатартай утсаар холбогдоход энэ хэргийн талаар ярихаас илтэд дургүйцэж байсан. Тэрээр: “Нэг хүүхдийн гар хугарсан нь үнэн. Тэр хүүхэд эдгэсэн. Өөр хүүхдийг гэмтээгээгүй” гэдгийг хэлсэн юм.
Өнөөдөр гэмтэл авсан хүүхдүүд бүгдээрээ эдгэсэн. Цэцэрлэгтээ явж байгаа. Гэхдээ хэзээ хэрхэн гэмтэж ирэх нь тодорхойгүй. Бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр алслагдсан сумдад албан тушаал эрх мэдлээрээ далайлгаж ард түмнээ дарамтанд байлгадгийн нэгэн тод жишээ энэ болжээ. Өглөө эрүүл явсан хүүхэд орой хүнд гэмтээд ирсэн. Хойшид эсэн мэнд ирэх нь эргэлзээтэй энэ суманд хүүхдийн эрхийг хамгаалах хүн байна уу?
зочин · 2016/04/01
га
зочин · 2016/03/31
Цэцэрлгийн туслах багш нар гэж хов жив ярьсан хүн хүнтэй холбогдож гэр бүл үймүүлсэн л хүмүүс байдаг.Уучлаарай нэг л хүн байгаа Эцэг эх нь хүүхдээ багш нарт нь даатгаж үлдээж байхад юу хийж байдаг улс вэ
зочин · 2016/03/31
Эхнэр нь тэгж хэлэхээр хүүхэн биш дээ Үнэн юмуу даа
зочин · 2016/03/31
Эхнэр тэгж хэлэхээр хүүхэн биш дээ
Зочин · 2016/03/19
Наад Энхбаатар чинь багийн дарга хүүхнээ хилс хэрэгт гүтгээд цагдаа шүүх буруугүйг нь тогтоогоод байхад "тэрийг хэрэгтэн болгоод өгчих" гээд цагдаагаар гүйж байсан муу ёрын ичгүүргүй амьтан гэдгийг Сүхбаатарынхан мэднэ дээ. Онгоныхонд энэнээс өөр засаг дарга хийчих бүтэлтэй амьтан байдаггүй л юм байх даа. Өрөвдөлтэй ч юм даа.
Зочин · 2016/03/18
Камер тавиж хяналт тавиж бвл зөв хүүхэд тэгэж чадах у
Зочин · 2016/03/18
Tuslah bagsh chi tiim ym bolj bhad hvvhdiin gar huglaj bhad arga hemjee awahgvi bs hvvhdiin hol hugluulaad bj baj bdg tenegvym u zasag dargiin hvv gd haraad suusan ym u tseterlegiin bagsh nar ih hariutsalaga muu bn a ilbgarch bg ni ene bolow bsd ni adilbbg bh a
төөжвий · 2016/03/18
Батсуурь даргаа арга хэмжээ аваач.наад муу хургандаа.эс бөгөөс хөнгөлчих.
Зочин · 2016/03/17
Arai l dendvv yumda helehch muu vg oldohgvi bn . Turiin baiguullagad ajillaj bga zarim hvmvvs urgusun tangarag aa tag martaj uursdiin erh ashgiig l bodoh yumda
Зочин · 2016/03/17
Арай ч дээ. Багш нарыг хүүхэд харах ажлаас нь чөлөөлсөн засаг даргад хариуцлага тооцвол таарна. Сүхбаатар аймгийн эрх мэдэлтэнгүүд юу хийж явдаг байна аа? Хань хамсаатангууд нь байдаг юм болов уу? Хүүхдийн гар дээр халуун будаа тавьсан багш энэний дэргэд юу ч биш юм байна даа.
Зочин · 2016/03/17
Цэцэрлэгтээ ингэж байгаа юм чинь сургуульд орохоороо юу болох вэ? Таван салааны боов амсуулж баймаар хүүхэд байна ш дээ. Багш нар нь ч гэсэн дээ туслах багшид найдаж тэр олон хүүхдийг хараа хяналтгүй орхиж байдаг, Хүүхдийн амь наснаас чухал тэмцээн гэж юу байдгийн.
зочин · 2016/03/17
наадах чинь хамт ажилладаг хүүхнээ бэлгийн дарамтанд байлгадаг хэргээр аймгийнхаа цагдаад шалгагдаж элдэв ов мэхээр мултарч, нөгөө хүүхнээ сумынхаа төрийн сангийн тасгийн даргын албан тушаалаар шагнаж гэмээ цайруулсан этгээд шүү дээ.
zochin · 2016/03/17
Hugiin yum be!Zavaan dargancruud
irgen · 2016/03/17
ene arai dendej bna ter zasag darga gertei ehner huuhdee zoddog bolood l huu ni hunii huuhdiig zodoj gemteej bga shu de Enhbaatar gedeg zasag dargiig huuliin baiguullag hyanaj shalgaache yasan muu yaragchin huuhed be ter eej ni Enkhbatar iin ehnerch gesen teneg avgai be huuliin hariutslag guleelgeeche unen l ym bna