УДЭТ-аар овоглогдож явсан авьяаслаг залуу жүжигчин бол А.Ганчимэг. Тэрбээр 1990 онд Улаанбаатар хотод төржээ. Анх хуучин циркийн акробатын дугуйланд явдаг байсан гэдэг. Мөн гурван жил нугарч байгаад орхисон юм. Түүнийг ээж нь Хүүхдийн ордны драмын дугуйланд оруулсан бөгөөд 2010 онд Соёл урлагийн их сургуульд суралцаж жүжигчний мэргэжлийг эзэмшсэн. Түүний анхны уран бүтээл нь “ Халуун сэтгэл" кино. Үүнээс хойш “Помогите нам 2” буюу “Хуваарьгүй нислэг”, “Хэцүү анги”, “Амьдралын амт” Нэг хоёрын гурав аа” зэрэг кинонд тоглосоноор нь үзэгчид сайн танина. Мөн богино хэмжээний кино “Анхны болзоо”, “48 цаг”, “Flower”, ‘’Thank you mum’’ гэх кинонуудад тоглосон.

 

Харин тэрбээр өдгөө Улсын драмын эрдмийн театраас "Хувьсал" продакшнд харьяалагдах болсон юм. “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд хамтран тоглосон Б.Энхтүвшинтэй үерхэж бяцхан охинтой болсон. Тэднийг үерхэж байхад салсан хэмээн бор шувуу нисэж байсан билээ. Тэгвэл уран бүтээлч хосууд энэ мэдээлэлд албан ёсоор хариу өгч, “Бид салаагүй” хэмээн мэдэгдэж, шуугианыг намжаасан удаатай.

Харин Б.Энхтүвшин өдгөө охинтойгоо ч уулздаггүй гэнэ. Түүний салалтын талаар сонирхоход салсанаа яриад өрөвдүүлэх дуртай биш. Миний амьдрал бусад хүмүүст хамаагүй ш дээ" хэмээв. А.Ганчимэгийн оролцсон "Учиртай урилга" нэвтрүүлэгт оролцож амьдрал, уран бүтээлийнхээ талаар ийн хөөрөлджээ.