"Америкийн нэкст топ модел" телевизийн шоу нэврүүлгийн албан ёсны эрх бүхий "Азийн нэкст топ модел" шоунд Монгол Улсын загвар өмсөгч анх удаа оролцлоо.

С.Төгс Сингапурын томоохон загварын агентлагт гэрээт загвар өмсөгчөөр ажиллаж байгаа юм. Мөн Берлиний загварын долоо хоногт оролцсон цорын ганц Ази загвар өмсөгч. Энэ удаагийн тэмцээнд шилдэг 14-т багтаж үлдээд байсан билээ. Тэгвэл тэрбээр уг тэмцээнийг орхилоо.

Тэмцээнээс хасагдсаныхаа дараа өөрийн цахим хуудаснаа "Оролцсон шоу маш олон сарын өмнө зураг авалтаа хийгээд бүх юм дуусаад удаж байгааг та бүхэндээ өмнө нь дуулгасан. Ямар ч байсан миний хувьд өнөөдрийн дугаараар шоуг орхих болсон. Хүмүүсийн үзэж байгаа бичлэг нь дээр болсон бүх зүйлийн 10 хувь нь л гарч байгаа. Товчхондоо хэлэхэд цаана нь ажилладаг хүмүүсийн нэг нь надтай холбогдож Монголчууд фэйсбүүк, инстаграм дээр ийм идэвхитэй байхыг мэдсэн бол чамайг удаан байлгах байсан юм гэж хэлсэн. Уг шоуг дамжуулдаг суваг гардаггүй орны моделиудыг тэмцээндээ оруулах дургүйг хэлсэн. Гэхдээ одооноос авахуулаад дугаар болгондоо монгол моделиудтай ажиллахыг хүсч байгааг мэдэгдэхэд таатай байна. Өдий хүртэл fashion хөгжөөгүй бас хүмүүс нь энэ тэмцээнийг ердөө тоохгүй байх гэсэн шалтгаанаар монгол оролцогчид энэхүү тэмцээнд тэнцэж байгаагүйг мэдээд шударга бус санагдсан ч анх продюсертай нь уулзаад телевизийн шоу гэдгийг санаарай гэж хэлсэнг саналаа. Энэ шоуны бүртгэл эхлэхэд би Монгол моделиудтай нэгдэх даалгавар авсан бөгөөд тэнцсэн охидууддаа өгөх зөвлөгөө маш их байгаа шүү" хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцлаа. Ингээд шоунд оролцохоор тэнцсэн загварын бүсгүйчүүд С.Төгсөөс зөвлөгөө зөвлөмж аваад байж дээ.