Миний нөхөр одоо тэгж бодохоо больсон бололтой…
2013/08/28
Сайн байцгаана уу? Би одоо 27 настай. Нөхөртэй. Нөхөртэй болоод 6 жил болж байна. Бид хоёр хүүхэдгүй. Хүүхэдтэй болох гээд болдоггүй маш их хүсдэг ч одоог хүртэл болохгүй л байна.
Бид хоёр бие биедээ маш их хайртай. Яагаад хүүхэдтэй болдгүйн бол мэдэхгүй гэхдээ бид хоёр 2-3 жилийг нь тусдаа байсан. Эхэндээ хүүхэдтэй болох болоогүй л гэж боддог байсан. Сүүлдээ үеийнхэн бүгд л хүүхэдтэй болцгоогоод зарим нь бүр 2 хүүхэдтэй ч болцгоогоод хүн бүр л бид хоёрыг яагаад хүүхэдтэй болохгүй байгаан болох цаг нь одоо болсоон л гэх юм. Гэхдээ энэ асуудал биш л гэж боддог. Хэргийн учир нь бид хоёр тусдаа ажлын шаардлагаар тусдаа байх шаардлагатай байдаг байлаа. Хол байхаар хэрүүл их гарна. Хэрүүлээс болж бид хоёрын дунд ан зав гардаг байлаа. Энэ бүгд дуусаж ахуй гэж нэг юм хамтдаа байх цаг ирлээ. 4, 5 жил болж байж арай гэж нэг юм хамт байхаар болж тусдаа гарлаа. Бид хоёр бие биедээ хамгаас их хайртай гэхдээ бид хоёр яагаад ч юм байнга хэрэлддэг. Дэндүү хайртай. Гэтэл нэг өдөр нөхөр маань чамд би нэг юм заавал хэлэх хэрэгтэй маш удаан шаналснаа хэлээд л чи яахаа өөрөө мэдээрэй би чамд хайртай болохоороо л хэлж байна чамайг хуурахыг хүсээгүй нуугаад явахыг хүсэхгүй байна гэдгийн байна. Тэр өөр газар хүүхэдтэй гэсэн. Би энийг сонсоод тэнгэр нэргэх шиг л болсон. Даанч би түүндээ дэндүү хайртай. Зөвхөн түүнтэй байж түүнийхээ хүүхдийг гаргахыг хүссэн. Тэр өөрөө ч тэр хүүхдийг төрөх гэж байгааг мэдээгүй гэсэн. Төрсөн хойно нь л мэдсэн гэсэн. Надад хэлэх гэж их шаналсан гэсэн. Бие биедээ хайртай болохоор энэ бүгдийг мартаад амьдаръя гэж би шийдсэн гэвч тэр хүүхэн хүүхэд хоёр ямар царайтай ямар хүмүүс байдаг болоо гэхээс хамаг бие минь бачуурч үхэх шахдаг. Яагаад заавал би биш өөр хүн миний хайртай хүний хүүхдийг төрүүлдийн болоо гэж би өөртөө маш их гутардаг. Мартах гээд ч мартаж чаддаггүй. Дээрээс нь хүүхэдтэй болох гэхээр болохгүй эмчилгээ хийлгээд ч болохгүй тийм болохоор маш их бухимддаг. Тэр бухимдлаа нөхөртөө л гаргадаг. Маш их гомддог болохоор ямар ч шалтгаангүйгээр уураа гаргадаг. Энэ байдлаар маш бараг жил болох гэж байна. Байнга л сална сална гэцгээдэг даанч хайртай болохоороо чаддаггүй. Энэ байдал улам л даймжирч бие биенээ маш их залхааж байна. Гэхдээ би яагаад ч юм хүүхэдтэй болж сайхан амьдарна л гэж мөрөөдсөөр байдаг. Гэвч миний нөхөр одоо тэгж бодохоо больсон бололтой. Би одоо яах вэ? Чинь сэтгэсээ зөвлөөч тэнэг мангараар нь дуудах гэж байгаа бол бичих хэрэггүй шүү.