цаг агаарын урьдчилсан мэдээ:
2013/08/29
2013 оны 08 дугаар сарын 29-ний 20 цагаас 08 дугаар сарын 30-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус,Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг “UB лавлах 1617”-с лавлана уу.