2016 оны 03 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 274 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 198 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж бүртгэгдэж, 1 хүн нас барж, 25 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 2 үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 1, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 2, явган зорчигч 2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.

Тухайлбал: БЗД-ийн нутаг Налайхын зам, Канад хаусын урд замд H.Sonata маркийн авто машины жолооч Э нь “Морь барьдаг” ХХК-ны H.Aero city -540 маркийн Б жолоочтой автобустай мөргөлдөж зорчигч 37 настай эрэгтэй Б нас барж 14 хүн гэмтсэн.

ХУД-ийн нутаг То вангийн гудамж 19-sн үйлчилгээний төвийн урд замд Т.Prado маркийн авто машины жолооч Н нь явган зорчигч 13 настай эмэгтэй Н-г мөргөж гэмтээсэн.

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо зорчих хэсгийн гадаргууны байдал, тээж яваа ачаа, замын нөхцөл байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулах, өөрсдийнхөө болон бусдын аюулгүй байдлыг сайтар хангаж анхаарал болгоомжтой бие биеэндээ хүндэтгэлтэй хандах, тээврийн хэрэгслийн техникиийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, хамгаалах бүсээр тоноглогдсон тээврийн хэрэгслээр зорчиж яваа үедээ хамгаалалтын бүсийг зөв хэрэглэж хэвшихийг зөвлөж байна.