Жүжигчин Бэки буюу Т.Билэгжаргалийг залуус андахгүй сайн таних биз ээ. “Ийм нэгэн дурлал”, “Сая километр”, “Луйварын хот”, “Франц үнсэлт” зэрэг уран сайхны киноны гол дүр, “Юндэн Гөөгөө”-д дүрээ бүтээсэн нэгэн.

"Гурван охин" хамтлагийн дуучин Г.Анхмаатай хамтран амьдарч гүнжтэй бослон ч үүрдийн хайр байгаагүй юм. Түүний анхны хайрт нь дуучин Эгшиглэн байлаа хэмээн ам алдсан удаатай. Ээлжит амрагаараа Бэкэ “Playboy” сэтгүүлд нүцгэн төрхөө мөнхөлсөн модель бүсгүйг сонгож байсан. Үргэлж л амрагаа сольдог гэх нэрийг зүүх болсон жүжигчин залуу засрах болооогүй бололтой. Тэрбээр дуучин Хишгээтэй амрагийн харилцаатай юу гэмээр зургууд шар хэвлэлийн хуудаснаа залрах болж. Ямартай ч тэднийг хайртай хосууд уу уран бүтээлийн найзууд уу гэдэг нь удахгүй тайлагдах биз ээ.