Хараат бус бүхэн хараат болж эхэллээ, Д.Дорлигжав сайдаа
2016/03/23
Сүүлийн үед олны анхаарлыг татаж буй хэргүүд бол “Шинэ төмөр” замын буюу Х.Баттулга, А.Гансүх нарын шалгагдаж байгаа хэрэг болон “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” төслийн хөрөнгийг завшсан, залилан мэхэлж авсан гэх үндэслэлүүдээр Х.Баттулга гишүүний туслахаар ажиллаж байсан эмэгтэйчүүд болон бусад эрхмүүдийг шалгаж байгаа асуудал юм. Дээрх хэргүүд нь тусдаа хэргүүд бөгөөд “Шинэ төмөр” замын хэргийг АТГ, ЦЕГ-тай хамтран шалгаж байгаа бол “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” төслийн хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас шалгаж байгаа.
Дээрх эрхмүүдийн амлаж байснаар Ухаа худаг-Гашуунсухайтын чиглэлд барих 267 км төмөр зам өнөөдөр ашиглалтад орчихсон, ашгаа өгөөд эхэлсэн байх ёстой атал “Шинэ төмөр зам”-ын бүтээн байгуулалтын төсөл өнөөдөр овоолсон шорооноос өөр юмгүй байгаа. Хэдхэн хоногийн өмнө Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтад ул шорооны ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулж оролцсон үндэсний 13 компани санхүүжилтээ авч чадахгүйн улмаас санхүүгийн хүндрэлд орж, авсан зээлээ, цалингаа тавьж чадалгүй дампуурахад хүрч, зарим иргэдийг амиа хорлохыг завдах хүртэл үйлдэл хийлгэхэд хүргэсэн.
Гэтэл БНСУ-ын “Самсунг СТ” компани “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу газар шорооны ажлын 119 сая ам долларын санхүүжилт 100 хувь олгогдсон байна. Чингис бондын 200 сая ам.доллароос санхүүжилт өгч БНСУ-ын компанийн дансанд хэдийн орсон гэдгийг тэдгээр иргэд хэллээ. Гэтэл өнөөдрийг хүртэл туслан гүйцэтгэгч нар мөнгөө авч чадахгүй байгаа байна.
Магадгүй Цагдаагийн байгууллагыхан дээрх мөнгө Х.Баттулга болон түүний нөхдөд очсон байх учгийг атгасан учраас л шалгаж байгаа биз. Гэтэл хэргийг олны анхааралд өртүүлж нөлөөлөх оролдлого гаргаж байна. Тухайлбал Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал гэх хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг саатуулсан гэх маш том далим гаргаж ирэн улс төрийн дарамт шахалтыг үзүүлж эхэллээ. Гэтэл Г.Түвшинжаргалыг саатуулсан нь хуулийн дагуу байсан.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “Г.Түвшинжаргалыг саатуулан шалгаж байгаад ямар ч хууль зөрчсөн зүйл байхгүй. Бүх үйл ажиллагаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу явагдсан. Цагдаагийн байгууллага үндэслэлгүйгээр хэн нэгнийг дур зоргоороо барьж хорьдог ямар ч эрх мэдэл байхгүй. Гэрт нь нэгжлэг хийхэд ч прокурорын зөвшөөрлөөр, хөндлөнгийн гэрчийг байлцуулан хийсэн. Түүнийг хорьсонтой холбоотой зарим улс төрчдийн зүгээс эсэргүүцэж, хөхүүл хүүхэдтэй хүнийг хорилоо гэх шүүмжилж байгаа. Ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй байна гэж ярьж байгаа. Ар гэртэй нь уулзуулах хүсэлтийг өмгөөлөгч нь өчигдөр буюу энэ сарын 21-нд гаргасан. Өмнө нь гаргаагүй байсан. Хүсэлтийг хуулийн дагуу 5 хоногийн дотор шийдвэрлэх ёстойгоор нэг хоногийн дотор шийдвэрлэж, өнөөдөр зөвшөөрөл олгож, хүүхэдтэй нь уулзуулсан” гэдгийг хэлж байсан.
Гэтэл Хууль зүйн сайд нь өөрт нь биш Монголын төрд зүтгэхээ тангарагласан цагдаа, шүүх, прокурорын байгууллагад нөлөөлөхийг оролдлоо. Тэр бүү хэл УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга нь прокурор, Хууль зүйн сайдад нь албан бичиг илгээж “ажлын хэсэг гарган ажиллах болно” хэмээн шууд утгаараа нөлөөлөхийг завдаж байна.
Хууль тогтоох байгууллагаасаа эхлээд Хууль зүйн сайд нь хүртэл нөлөөлөөд эхэлбэл Монголд шударга ёсны талаар ярих нэг ч хүнгүй болно. Энэ бол шууд байцаан шийтгэх ажиллагаанд нөлөөлж, цагдаагийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг доголдуулж байгаа үйлдэл юм.
А.Баярмаа
Sundui · 2016/03/29
Elbgdrjiig USA mungooroo surgasan.Dlgjvyn mungo Drlgjvtaa uldee biz.
Зочин · 2016/03/27
zvgeer hvniig shalgahgvi bailgvi
ari · 2016/03/24
Neg ulsig hudaldah, neg kompaniig dampuulah 2 n hoorond iheehen yalgaa bii shvv dee. Yagaad 5 tolgoig nariin tsarigaar yavuulj hyatadad uguh geed baigaagiin ard uuriin kompanidaa hurungu oruulj ireh tvvgeeree ulsaa hudaldaj bgaa shvv dee. Huuli hyanaltiin bvh salbarinhand uuriin gar hul bologvhidoo bii bolgoson tvvgeeree damjuulj helmegdelt hiij bna daa. Hezee negen tsagt uursduu viliin vree edleh l bolno doo.
Munkhsanaa · 2016/03/24
tsagdaagiin baiguullaga unen zuv ajillaj baigaa gedegt bi huvidaa itgehgui
Зочин · 2016/03/24
Цагдаа, хуулийнхнийг ажлыг нь хийлгэ. Ой ч хүрээгүй дөнгөж төрсөн нярайг та нар хайрладаг гэж үү. Эхтэй нь аваачаад хорьдог. Бөөгийн шашин, охины төрсөн эх 2-с болж амьдралдаа алдаа хийсэн Маралмааг тэгвэл бас сулла. Тэр бас л эх хүн. Дөнгөж төрсөн, сүү нь ёстой дусалж байгаа. Ичиж амьдар, Уянгаа. Дахин энэ хачин далайсан газар далд орж дохисон газар ил гардаг хүүхнүүдийг битгий сонго
зочин · 2016/03/24
төмөр зам барих мөнгө идчихээд юун хөхүүл авгай вэ төр гэж байдаг юм бол юу гэж нялзагнаад байгаа юм бэ
Үнэнч иргэн · 2016/03/23
Хотоо манасан нь ХОГ болж, Хотоо харлуулсан нь ОД болох ёстой юу...
Зочин · 2016/03/23
Дорлигжав чинь өөрөө Эрднэтийн дарга байхдаа 700 сая ч билүү, тэр бум ч билүү төгрөгийн хэрэгт ороод зүгээр л мултраад гарсан хүн шүү дээ. Тэр мөнгөөрөө Элбэгдоржийг АНУ-д курст сургасан гэж хүмүүс их шуугиж байсан үнэн юм уу. Үгүй тэг_ээд ямар үнээн гэх ч биш дээ.
Зочин · 2016/03/23
Ардчилал нэрийн доор ард түмнээс хулгай хийсэн бүлэг хулгайч нар үнэхээр нэг нэг илэрч байна даа. Дорлигжав бол ардчиллын нэрээр бүх төрийн өмчит компаниудад өөрөө болон ах дүүгээ шуугиулж мөнгө угаадаг загалмайлсан эцэг гэж байгааа
zochin · 2016/03/23
Ene ved helmegdvvlj bolohgvi ee Dorligjaw saidiig tulhtai gedegeer ny goridlogo teej tuslamj hvsch bna shvv dee. Tsagdaa bas arai dendvv bolj bna shvv. MCS arai l dendvv turiinhuniig hudaldan avch duraaraa durgij bgaa yum bish vv ... jiriin ard tvmen ingej l yarij ingej l harj bna. Darga udirdlagiig ny hudaldagdaagvi hvmvvs tawij bggvi yum uu
Зочин · 2016/03/23
Буруутай юмыг шалгах л хэрэгтэй. Яагаад эд бүгдээрээ гэнэт Баттулгыг зөвтгөх шалтаг хайгаад эхлэв. Жирийн иргэдийг хууль дүрэм ярьж барьдаг, хоридог. Дээгүүр эрхмүүдийг яагаад шалгаж болохгүй гэж
Naraa · 2016/03/23
bi Dorlugjawaas arai oor ym asuumaar bnaa uuzilaarai tani burhan bolson ohiniig ter bumtan bsaan geed uh horonguun tuhai unshilaa ene yg tanii horongo monuu, ali esbel mongolin ard tumnuu horongo gej bodogdood baih ym manaihaan ta nar yu gej bodoj bnaa
Зочин · 2016/03/23
nice
зочин · 2016/03/23
жирийн иргэдийг хөхүүл хүүхэдтэй байна уу үгүй юу огт хамаагүй бариадл хорчихдаг гэхдээ үйлдсэн хэрэг нь өчүүхэн хулгай тэхэд энэ хүмүүс дуугардагүй байж төрөөс төрсөн тэр бумтан авгайг их хуралын дарга хууль зүйн сайд их хурлийн гишүүд бүгд дуугарч байхийн хачин юмаа
та · 2016/03/23
таны толинд туссан тусгал л байна :та ч эдний оронд байвал яг адилхан иймэрхүү тулам болно.Эрс шинэчлэл хийх хэрэгтэй байна.
зочин · 2016/03/23
Хамгийн нийтлэг нь Увсынхан хаана байна тэнд хуулийг гууль болгодог зантай.
Дорлигжав бол аль намд нүүртэй түүнээс гадна улсынх.
Зочин · 2016/03/23
battulgiin buunii nohduudiig bugdii ni shalgah l heregtei shdee...ene buhniig gantsaaraa hiine gj yamar yum baidiin....tuslahuudaas ni uur hen iluu meddiin
Зочин · 2016/03/23
амныхаа зоргоор чалчдаг харанхуй бүдүүлэг боолуудад дарангуйлал хэрэгтэй болжээ.Ардчилалд бялуурсан боолуудын хандыг хаг дарахгүйгээр ургаш явахад хэцүү болж.
Зочин · 2016/03/23
Хууль тогтоох байгууллагаасаа эхлээд Хууль зүйн сайд нь хүртэл нөлөөлөөд эхэлбэл Монголд шударга ёсны талаар ярих нэг ч хүнгүй болно. Энэ бол шууд байцаан шийтгэх ажиллагаанд нөлөөлж, цагдаагийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг доголдуулж байгаа үйлдэл юм. ЭНЭ ҮНЭН ШҮҮ, ХАРААТ БУС БҮХИНИЙГ ХАРААТ БОЛГОХ ОРОЛДЛОГУУД ЭРЭЭ ЦЭЭРЭЭ АЛДАЖ БАЙНА,
Зочин · 2016/03/23
Төрд гарсан хулгайч нараа шалгаад хөрөнгийг нь хураагаад ялыг нь эдлүүлсэн Казакстан, Гүрж өнөөдөр ямар явж байгааг хулгайч нартайгаа нийлээд хууль хяналтынхныгаа хараат болгож улсын мөнгийг идсэн Грек Армень яаж гуйлгачин болж байгааг хүн болгон л харж байна.
Зочин · 2016/03/23
R.CHINGISIG OGTSRUUL MCS n BUUNI NOHOI
Зочин · 2016/03/23
Өөрсдөө но-той болохоор тэрэндээ ороогдоод хүнд юм хэлж чадах уу? Эд нар тэр тусамаа Дорлигжав.
зочин · 2016/03/23
БАЯРМАА ТА ЯАСАН САЙН МЭДЭЖ БАЙХЫН БЭ ? НЯЛХ ХҮҮХДИЙН ЭРХ АШИГ ТАНЬД ,, ДАЛИМ" МЭТ ХАРАГДАЖ БАЙГАА БОЛ ТА АРААТАНААС ДОР ЮМ. АРААТАН ХҮРТЭЛ ҮР ТӨЛӨӨ ХООЛЛОХ ГЭЖ ТЭМҮҮЛДЭГ ЮМ. ТАНЫ БИЧСЭН ЗҮЙЛЭЭС ХӨХҮҮЛ ХҮҮХЭДТЭЙ ЭХИЙГ БАРИАД ХОРЬЧИХДОГ НЬ ЗҮГЭЭР Л ДАЛИМ БОЛЖ БАЙНА УУ?
Зочин · 2016/03/23
unen shu hudal huurmag buhen ergeed untie gardag gesen
Зочин · 2016/03/23
Монголын хамаг муухай зүйлийг арилгахын төлөө чөмгөө дундартал тэмцэж яваа хүн бол Ерөнхийлөгч Ц.ЭЛБЭГДОРЖ.
Ард түмэн байнга Ерөнхийлөгч Ц.ЭЛБЭГДОРЖийн талд байдаг шүү зоригтой байгаарай.
Зочин · 2016/03/23
ene tsagdaa huuli huchnii baiguullaguudiig shalgah ni zuitei uchir ni zugeer ajlaa hiij baisan mash olon biznesmenuudiig olon honogoor hund gemt heregt sejiglen barimchlaad etsest ni zugeer gargaad yavuulah yam uu esvel shal uur zuil angiar shiitgedeg uunees bolj huvi hun bolon ted nartai holbootoi mash olon hunii amiral suirch baidag tsaashlaad ulsiin ediin zasagtch muugaar nuluulnu
Хандаа · 2016/03/23
Цагдаагийнхан нэгэндээ барьцаалагдсан хулгайчид шүү дээ.Тэгээд бас болоогүй хэн нэгэн улс төрчийн эвээлд багтаж амьдардаг адгийн арчаагүй луйварчид
Зочин · 2016/03/23
humsalsaar humsalaar hulgaich gedeg baihaa battulga yg tiim hunii garaar mogoi bariulj olon aavin huuhduudiig shorongiin haalaga tatuullaa odoo chi ooroo yvah tsag bolsoon battulgaa daravch daldaina bulavch bultaij baina daa chinii hiisen hereguud ene olon niitleluudiig unshij baihnee enhbold dorligoo ed nar neg hamsaatnuud bololtoi pizdaanuud uhej dald oroosoi yugaar yaj shoudahaa sain medehiin maa
Зочин · 2016/03/23
Ан-ын луйварчдын хийсэн ажил шуу дээ.та нарыг дахиж сонгож харагдаач.ард тумэн гэдэг угийг ахиж битгий хэлээрэй.аавын хуу нэг алдлаа дахиж та нарыг ухэж байсан ч сонгохгуй.хараарай
ИРГЭН · 2016/03/23
БАТТУЛГА Ч ХЭЗЭЭНЭЭСЭЭ ЛУЙВАРЧИН ХҮН ШҮҮ ДЭЭ.17 ЧИНГЭЛЭГ СПИРТ ГЭЭД ОРООЦОЛДООД БАЙСАН, ЧИМЭЭГҮЙ БОЛГОСОН. ОДОО БАС МӨНГӨ УГААЛТАА ДАРЖ ӨНГӨРӨӨХ ГЭЖ ОЛОН АРГА ХЭРЭГЛЭЖ БАЙНА ДАА. ХҮҮХЭДТЭЙ ХҮҮХЭН, УИХ-ЫН ДАРГА, ДОРЛИГЖАВ, НӨГӨӨ ЭРДЭНЭЧИМЭГ, ГАНБАТ ГЭЭД ОРОЛЦОХГҮЙ АМЬТАН АЛГА БОЛЖ ДЭЭ. ЯАСАН ИХ МӨНГӨ АМАЛСАН БОЛДОО ЖЕНКО.
Зочин · 2016/03/23
Хөндөлнгөөс ингэж нөлөөлж болохгүй байх л даа. Хуулийн хүрээнд хийгдэж байгаа бол шударгаар ажиллах хэрэгтэй. Идсэн уусанаа шалгуулахгүй шалтаг хэлж улс төр хөөхөө болих хэрэгтэй
Зочин · 2016/03/23
MCS-ИЙН ЗАХИАЛГАТ ГҮТГЭЛЭГ. ДОРЛИГЖАВ Ч ЗАХИАЛГАТ ГЭДГИЙГ НЬ ДЭНДҮҮ САЙН МЭДНЭ. ОДОО ДОРЛИГЖАВ ГУАЙ МОНГОЛ УЛСАД ӨЧҮҮХЭН Ч ГЭСЭН ЮМ ХИЙМЭЭР ЮМ ДАА. ХУВЬ ЗАЯА ӨӨРӨӨС ЧИНЬ ДАХИАД Л ҮНЭТЭЙ БОЛГОНЫГ ЧИНЬ БУЛААЖ Ч МАГАДГҮЙ ШҮҮ. НҮГЭЛ ИХ Л ӨНДӨР ТӨЛБӨР НЭХЭДГИЙГ ЭРХ ЫБИШ
Зочин · 2016/03/23
Тэгээд энэ нийгмийн хууль бус үйлдлүүдийг яаж, ямар арга барилаар шалгаж шийдэх юм бэ, хараат бус байдлууд бүгд хараат болох үйл явцыг Ардчилсан нам л хийж байгаа. Одоо та нар боль, сонгууль хурдан болоосой та нарыг дахиж хэзээ ч сонгохгүй за энэ ард түмэн чинь.