Би тэвчээгүй болохоор ганцаараа үлдсэн юм болов уу даа
2016/03/24
Саяхан миний танилын охин нөхрөөсөө салж байгааг мэдлээ. Одооны эрчүүд ч биш бүх цаг үед эрчүүд гендээ явалдах цустай төрдөг бололтой. Тэдний нөхөр хүүхдүүдээ харуулна гээд гэртээ нэг хамаатныхаа эмэгтэй гээд охинг авч иржээ. Тэгсэн тэр нь хамаатны охин биш байж өөрийнх нь ну а байж. Тэрийг нь хадам ээж нь мэдэж эхнэр нь ажилтай нөхөр нь ажилтай болохоор сайн мэддэггүй байж. Тэгээд нэг өдөр хадам ээж нь өдөр гэрээс нь юм авах гээд иртэл хүргэн нь унталгийн өрөөндөө нөгөө охинтой сексдэж байгаад баригдаж ингээл гэрээр нэг юм болсон гэнэ. Нөгөө охин ч хамаг юмаа чирээд хөөгдсөн байна. Тэр 2 эхнэрийг байхгүй хойгуур энэ ажлаа цэвэрхэн гэгч жил гаруй үргэлжлүүлсэн байгаа нь хамгийн аймаар санагдсан.
Би өөрөө нөхөртэйгээ ийм байдлаас болж салж байсан хүн. Бүр өвчин энэ тэр авчирна. Бид 2 хүүхэдтэй байсан. Сайхан амьдарч байсан. Бид салцгаасан. Миний хамгийн сайхан бүхнийг аваад одсон доо. Надад одоо эр хүн байдаггүй цаанаасаа л нэг болж өгдөггүй юм. Яагаад ч юм. Залуу насандаа ганцаардал энэ тэрийг мэдрээгүй л завгүй амьдарсан. Одоо хүүхдүүд томорч ганцаараа амьдарч байна. Угаасаа амьдрал чинь тэвчээр юм болов уу гэж боддог. Би тэвчээгүй болохоор ганцаараа үлдсэн юм болов уу даа. Өөрийгөө сайн хайрлаж бай гэж бүсгүйчүүддээ хандаж хэлэх гэж энэхүү захиаг бичиж сууна.
Зочин · 2016/03/25
Тэвчээр бүхнийг ялна гэж таны хэлсэнтэй би санал нэг байна. Тухайн үед би тэвчээр гаргаж чадаагүй байсан бол одоо би ийм сайхан амьдралд хүрэхгүй л байсан даа. Та сайхан амьдарнаа эгч ээ.
Зочин · 2016/03/24
shai hudaiaa
иргэн · 2016/03/24
амьдралд хэн ч хождоггүй юм. Нөхөртэй гээд жаргахгүй, нөхөргүй гээд зовохгүй. Эцэстээ өөрийгөө л хүндлэх хэрэгтэй гэдгийг ойлгоно доо. Монгол эмэгтэйчүүд одоохондоо хүнд ахуйтай учраас уучилж өршөөгөөд тэвчээр мэвчээр заагаад өөрийгөө доошоо хийгээд явах нь дээр дээ.
zochin · 2016/03/24
tevcheertei hun hojno huuhnuudee
zochin · 2016/03/24
Gehdee zaaval erchvvd bish sh dee,Minii huvid uurtui chini taarsan amidral taarch bid 2.salsan.Odoo ch mun ter heveeree zasraagvi 17-jil bolj bn.Bi odoo ehner hvvhedtei.