Анх UBS телевизийн Universe Best Songs нэвтрүүлгээр олны танил болж, улмаар тус наадмын Гран При шагнал хүртсэн Ч.Цэлмүүн нэг хэсэг уран бүтээлийн хувьд багагүй их ажилтай байсан.

Тэрээр өнгөрсөн онд Н.Алтанхайрхан гэх залуутай хуримаа хийж, айл гэрийн хань болсон бөгөөд үүнээс болж багагүй хэл аманд өртсөн билээ. Харин залуу хосууд удалгүй хөл хүнд болсноо зарласан. Тэгвэл дуучин бүсгүй өчигдөр амаржин хөөрхөн хүүтэй болжээ.

Ийнхүү шинэ гишүүнээ өлгийдөн авсан залуухан гэр бүлийнхэндээ нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэж байна.

С.Отгон