Бидний биеэр дүүрэн үсний суван буюу нүх байдаг даа. Тэгвэл тэдгээр нүх болгон шар үстэй тослогийн булчирхайтай холбогдож батга үүсэх шалтгаан болдог байна. Хүний биеийн бүтцийн энэ онцлогоос болж бараг хүн болгон батгатай тэмцдэг байна. Гэхдээ энэ тэмцэлд гэртээ байгаа гарын доорх зэвсэгээр ялж, батгыг эмчилж болдог байна.

Хар батганы эсрэг Зөгийн бал
Зөгийн бал нь бактерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд арьсыг онцгой чийгшүүлж амраадаг байна. Бага зэрэг зөгийн балыг нүүрэндээ түрхэнэ. 15-30 минутын дараа бүлээн усаар угаана. Энэ маскыг би хамран дээрээ тавьж үзсэн удаан тавих тусмаа илүү үр дүнтэй. Тэхдээ хонуулж болохгүй. Хамарны хоёр талаар болон дээр нь гарсан хар батганууд эрс багасдаг.
Хүнсний сода
Хүнсний сода нь хоёр үйлчилгээтэй. Арьсны үхмэл эд эсийг гуужуулдаг. Ингэснээрээ бөглөрсөн нүхийг нээнэ. Эхлээд нүүрээ норгож байгаад гаран дээрээ ус, сода хоёроо шингэн зуурмаг үүсгэн түрхэнэ. Түрхэцийг нэг минут орчим байлгаад, хүйтэн усаар угаан, дарж арчина.

Улаан лооль ба цагаан батга

Улаан лооль нь байгалиасаа халдвар, үжлийн эсрэг чанар агуулдаг учир хар болон цагаан батгыг хатаадаг. Жижиг улаан лоолийг арилгаж нухна.Нухашаа унтахын өмнө батгатай хэсгүүдээр түрхэнэ. Түрхсэн чигээрээ унтаж өглөө нь бүлээн усаар угаана. Өглөө босоход нухаш арьсанд наалдсан байх бөгөөд угаасаны дараа цагаан батга илт багассан нь мэдэгдэнэ.
Лемон

Эхлээд бүлээн усаар нүүрээ угаана. Дараа нь, нэг ширхэг лемоныг шахаж шүүсийг нь аяганд хийнэ. Чимх давс нэмж хольж хутгана. Хольсон хольцоо хар болон цагаан батгатай хэсгүүдээр түрхэнэ. Үүнийг ойролцоогоор 20 минут байлгаад нүүрээ бүлээн усаар дахин угаана.


Тараг

Гурван хоолны халбага таргийг 2 хоолны халбага овъёосны гурилтай холино. Дээрээс нь нэг цайны халбага оливийн тос, нэг цайны халбага лемоны шүүс нэмж хутгана. Бэлтгэсэн зүйлээ нүүрний батгатай хэсгүүдээр түрхэнэ. Үүнийг 5-7 минут байлгаж хүйтэн усаар зайлж угаана.

Будаа

Будааг сүүнд хийж таван цаг дэвтээнэ. Дараа нь нүдэж жижиглээд нүүрэндээ жигд түрхэнэ.

Сүү+Желатин

Нэг цайны халбага сүүн дээрээ хоёр цайны халбага желатинаа нэмээд өтгөртөл нь хутгана. Дараа нь өтгөрсөн желатинаа богино долгионы зууханд 10 секунд халаана. Желатинаа дахин хутгана. Бүлээн болгоод хар батгатай хэсэг дээр нимгэн түрхэнэ. 15 минут маскаа байлгаад хуулахад хар батга хамт хуулагдсан байдаг.

 

Эх сурвалж: www.mongoljingoo.mn