Жүжигчин Т.Хуланг танихгүй кино сонирхогч үгүй болсон. Тэрбээр нэлээдгүй олон тайз болон дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлж олны сайшаалыг хүртэж яваа авьяаслаг залуу жүжигчдийн нэг. “Сарны нулимс ”-ын Цоомоо, “Лусын дагина ”-ны гүнж, “Норовын намтар”-ын Жимсээгийн дүрээр нь андахгүй ээ.

“Намрын синдром”, “Хайрын рекорд”, “Мама миа” зэрэг киноны дүрүүдэд тоглож үзэгдээс сайн үнэлгээ авсан тэрбээр дэлгэцийн бүтээлдээ эргэн ирж байгаа гэнэ шүү. Удахгүй олон ангитай киноныхоо дүрээр уулзах ажээ.

 

О.Ариун