Монголын эдийн засгийн чуулган хоёр өдрийн турш Төрийн ордонд хуралдаж, өчигдөр хаалтаа хийсэн билээ. Чуулганыг хааж, УИХ-ын дарга З.Энхбол үг хэлсэн юм. Харин түүнийг өнөөгийн эдийн засгийн тухай дурдан ярьж байх зуурт Дархан Уул аймгийн АН-ын дарга асан, эдийн засагч Л.Наранбаатар эсэргүүцэл илэрхийлж, "Монголын эдийн засгийг та нар дампууруулсан. Эдийн засгийг сөхрүүлсэн та нар энэ индэр дээрээс үг хэлэх эрхгүй" хэмээн орилж, гутлаа тайлж шидэх гэж байсан бол хариуд нь УИХ-ын дарга З.Энхболд "Ийм өвчтэй хүмүүсийг оруулдаг юм уу. Сонгууль дөхөж байгаагийн шинж. Манайд ийм мэдрэлийн өвчтэй хүмүүс олон" гэж хэлэв.

З.Энхболдын хэлж буй энэ хэдэн үг түүний ретингийг унагааж, маш муухай харагдууллаа. Мөн түүнийг хор шар ихтэй, хүн муутай хүн гэх олны үгийг батлах шиг болов. Мөн эсэргүүцэл илэрхийлсэн иргэнийг тэртэй, тэргүй хамгаалагч нар өргөөд гарсан байхад олон юм хэлэлгүйгээр эдийн засгийн тухай яриагаа үргэлжлүүлээд явсан бол том оноо авах байлаа З дарга. Дааан ч ичсэн хүн хүн ална гэгч болчихов. Өөрөөр хэлбэл УИХ-ынхан иргэдийг тэнэг гэж боддог тул З дарга ч яг тэр сэтгэхүйгээрээ “Телевиз үзэгчдэд таалагдахын төлөө түүнийг сэтгэл мэдрэлийн өвчтөн байсан гэж ойлгуулаад өнгөрөхийн тулд тэнэг өвчтэйгээр нь дуудав” Ингэхээр иргэд ойлгохдоо сэтгэлийн өвчтөн байжээ гээд анзаарахгүй өнгөрнө хэмээн тооцоолсон байх.

Эсвэл эдийн засаг дампуурсан сөхөрсөн тухай хэлж буй хэн бүхэн сэтгэл мэдрэлийн өвчтэйчүүдийн тоонд ордог болсон юм болов уу. Л.Наранбаатар гэх нь энэ залуу шударгаар хэлж байгаа болохоос биш хүн бүр л эдийн засаг сөхөрлөө, УИХ, Засгийн газрынхан сөхрүүллээ гэж ярьж байгаа. Харин Л.Наранбаатар бол зоригтой залуу юм. Дарга нарын бөгс долоох шаардлагагүй, өөрийн гэсэн ажил амьдралыг бие болгосон тэднээс хараат бус чин шудрага эрчүүд ийм зан авир гаргаж чадна. Харин өнөөгийн залуусын ихэнх нь дарга харж өнгөн дээрээ худлаа инээж, цаанаа муулдаг. Ингээд хэлчих залуу дэндүү ховор, монгол улсын эдийн засгийг сайжруулахын төлөө ярилцан хэлэлцэж суусан заал дүүрэн залуусаас нэг нь ч түүнийг өмөөрөөд дугараагүй нь бас эмгэнэл. З.Энхболдын уурыг хүргэж, зэсийг цухуйлгасан Л.Наранбаатар гэгч сэтгэл мэдрэлийн өвчтөн яавч биш бөгөөд З.Энхболдоос илүү эдийн засгийн боловсролтой сэхээтэн залуу юм байна.

Л.Наранбаатар гэж хэн бэ

Дархан-Уул аймагт төрж өссөн, одоогоор Гложекс компанийн ерөнхий захирал юм байна. Тэрбээр 2002 онд ШУТИС -ын уул уурхайн инженерийн сургуулийг уул уурхайн инженер, эдийн засагч мэргэжлээр төгссөн. 2007 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийн бизнесийн эдийн засагч мэргэжлээр магистерийн зэрэг хамгаалсан. Ажлын гараагаа Шарын голын нүүрсний уурхайн мастераар эхлүүлсэн. Харин 2003 оноос МАК-ын эдийн засагчаар ажилласан. Харин Уул уурхайн зураг төслийн Гложекс кампаниа 2008 онд үүсгэн байгуулж, амжилттай ажиллуулж, 200 гаруй хүнийг ажлын байраар хангаж байгаа ажээ. Мөн 2006 онд Монголын уул уурхайн залуучуудын холбоог үүсгэн байгуулсан. Дарха-Уул аймаг дахь АН-ын даргаар ажиллаж байсан залуу юм байна. Тэрбээр “манай улс томоохон төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй ингэснээр Монголын эдийн засаг сайжирч Монголын олон айл гэр орлоготой, олон аж ахуйн нэгж ажилтай болно” гэж ярьдаг ажээ.

Н.Ганаа