2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 296 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 196 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 9 бүртгэгдэж бүртгэгдэж, 10 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 1 үүнээс сургуулийн өмнөх насны 0 , сургуулийн насны 1, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 5, явган зорчигч 3. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.

Тухайлбал: ЧД-ийн нутаг Хайлаастын зам, Хуучин эцсийн автобусны буудлын замд H.Aria маркийн авто машины жолооч Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явган зорчигч 13 настай эмэгтэй Н-г мөргөж гэмтээсэн.

СБД-ийн нутаг Чингэлтэйн өргөн чөлөө, ЧД-ийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн зүүн замд “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Ө нь Т.Carina маркийн Э жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 36 настай эмэгтэй Д гэмтсэн.