Хойд Солонгосын эрх баригчид эх оронд нь ажиллаж, амьдарч буй гадаадын иргэд, аяллаар ирсэн жуулчдыг гар утас ашиглахыг зөвшөөрсөн байна. Гэхдээ зөвхөн орон нутгийн үүрэн телефоны компанийн үйлчилгээний хүрээнд гар утас ашиглаж болно гэж “Синьхуа” агентлаг мэдээлэв.

Мөн Хойд Солонгосын үүрэн телефоны үйлчилгээ үзүүлэгч компанийн оруулж ирсэн гар утсыг барих ёстой аж.
Үүнээс өмнө тус улсад нэвтрэхийн тулд гаднын иргэд гааль дээр гар утсаа хураалгадаг байж. Юутай ч шинэ захирамж тус улсад гар утастай иргэдийн тоо өсөхөд нөлөөлөх гэнэ. Одоогийн байдлаар тус улсын 1.8 сая иргэн гар утас барьдаг байна. Гэхдээ тэд зөвхөн улс дотроо дуудлага хийж, мессеж бичдэг. Дашрамд дурдахад, Хойд Солонгос Улс 24.5 сая хүн амтай.
 

Э.ТӨГС