Монголын хөгжим сонирхогч залууст Швейцарийн үндэсний урлаг болох ёодол хэмээх урсгалыг мэдрүүлсэн дуучин бол П.Баярцэнгэлийг танихгүй хүн Монголд үгүй.


Тэрбээр Кино урлагийн дээд сургуулийн жүжигчний ангийг төгссөн. Өдгөө өөрийн хоолойны давтагдашгүй өвөрмөц хоолойгоороо бусад уран бүтээлчдээсээ ялгарч чаддаг нэгэн болсон. Хэд хэдэн дэлгэцийн бүтээлд тоглож өөрөө жүжигчин мэргэжилтэй гэдгээ олонд таниулсан. Урлагийн тогоонд үр шимээ хүртэн гялалзаж яваа "залуу од"-ын хувийн амьдрал ч өв тэгш.

Хайр дурлалдаа үнэнч нэгэн, урлагт хөл тавихаасаа өмнө арван жилээсээ үерхсэн Соёлоо гэх бүсгүйг ханиа болгосон. Хосууд өдгөө хоёр хөөрхөн охинтой.

Д.Ана