Дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг дуурсгаж явсан үе үеийн миссүүд өнгөрөгч амралтын өдрөөд “Face of Beauty International” олон улсын миссийн тэмцээнтэй холбогдуулан зохион байгуулагдсан "Missosology Mongolia" загварын супер шоуны тайзнаа гарсан юм.

Энэхүү шоунд мисс Т.Батцэцэг нууц ноётны хамтаар хөтлөлцөн ирсэн гэх шуум дэгдээд байна.

Хайрт минь гадаадаас ирээд сайхан байна аа хэмээн саяхан өөрийн цахим хуудаснаа нийтэлж байсан удаатай. Тэгвэл түүний хайрт тус загварын шоуны үеэр олны өмнө ил гарсан гэнэ шүү. Түүний учир ургуулаад буй залууг одоогоор бизнес эрхлэдэг гэхээс өөр мэдээлэл алга байна. Энэ удаад түүний загварын шоуны тайзнаа амилуулсан гоёог сонирхуулья.