П.Анужин эксээ "Diss" хийв үү
2016/04/07
"Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээрээ нийтэд танигдсан П.Анужингийн экс нөхөр буюу "Лайв Энержи групп"-ын захирал А.Эрдэнэбат өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Түүнийг хэвлэлийн хурлын эхэнд П.Анужингийн экс нөхөр гэж танилцуулсан юм. Энэ нь экс эхнэрийнх нь эгдүүцлийг хүргэсэн бололтой. Хөтлөгч бүсгүй өөрийнхөө твиттерт "Нэрийг минь барьж салсан болж, нэрээр минь хүүхэн найрч, хүний амьдрал бусниулж яваа залуу үнэнд гүйцэгдэж байна даа өөрөө!" хэмээн бор шувуу нисгэлээ.
Экс нөхөр нь "Миний бие одоогоос гурван жилийн өмнө мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Д.Давгадорж болон түүний ах Д.Сумъяабазар, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан нартай танилцаж, нөхөрлөсөн. Тухайн үед манай төслүүд дээр хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчийг надад танилцуулсан.
Тэрхүү хөрөнгө оруулагч нь "Хуан Жу Гэг" киноны гол дүр Хятадын алдарт жүжигчин Жао Вэй-ийн нөхөр Хуан Ёу Лун гэгч. Тэрбэрэ бидний хэрэгжүүлж байсан төсөл дээр нэмэлт хөрөнгө оруулалт хийхээр миний нэр дээр 10 сая ам.долларын зээлийн гэрээ хийж, Үндэсний хөрөнгө оруулалтын банкаар дамжуулан хоёр хувааж тус мөнгийг хийсэн. Гэвч тус мөнгөнөөс надад ганц ч доллар оногдоогүй. Бүх мөнгийг их аварга Д.Дагвадорж болон түүний ах УИХ-ийн гишүүн Д.Сумъяабазар нар захиран зарцуулсан. Гэтэл Хуан Ёу Лун миний аваагүй 10 сая ам.долларыг 15 сая ам.доллар болгон надаас нэхэмжилсэн тул миний бие уг хэргийг хуйвалдаан залилангийн шинжтэй гэж үзэн хууль хяналтын байгууллагад шалгуулж байна. Гэрээний дагуу уг хэргийг Арбитрийн шүүхэд хянаж байгаа. Миний хувьд их аварга Д.Давгадоржид онц хохирол учруулаагүй байхад хэвлэл мэдээллийг ашиглаж миний эсрэг идэвхитэй мэдээлэл явуулж буйд гайхаж байна" гэсэн юм.
zochin · 2016/04/09
uul n saihan zuv busgui yum baigaa yum
иргэн · 2016/04/08
АНХНААСАА ЯАХ ГЭЖ ДАВГАДОРЖ ТЭНЭГТЭЙ ХАРЬЦСАН ЮМ БЭЭ. ШУДРАГА ҮНЭН ЯЛАХ БОЛТУГАЙ.
Зочин · 2016/04/08
Chamaig xaraxas durgui xvrc b.na zuragtas netes zailaac elbege enxbold ta 3 dald or
ЗОЧИН · 2016/04/07
ГЭХДЭЭ Л АНУЖИН ЭРДЭНЭБАТЫГ МӨНГӨТЭЙ ҮЕД НЬ ЯСАНД НЬ ТУЛТАЛ ШУЛЖ, ААВ ЭЭЖДЭЭ БОЛОН ДҮҮДЭЭ, ӨӨРТӨӨ ХАУС АВАХУУЛЖ ХӨРӨНГӨЖСӨН БАЙЖ ОДОО ИНГЭЖ ЯРИХ НЬ ХЭР ЗОХИСТОЙ ВЭ?? АНУЖИН ХАМТ АМЬДАРЧ БАЙХДАА ЛУЙВАРААР ОРЖ ИРЖ БАЙГАА МӨНГӨ ГЭДГИЙГ НЬ МЭДЭХГҮЙ Л БАЙВ ГЭЖ???