Өнгөрч буй долоо хоногийн үйл явдлын тоймыг уншигч авхай танд хүргэж байна.

Улс төрд Сонгуулийн дуулиан намдахгүй өдгөө харин улам ширүүсэж эхлэх нь ээ. Дундговь ганцхан мандаттай. Ганц мандатын төлөө олон нэр дэвшигч үзэлцэх юм. Ийнхүү мандатын төлөөх өрсөлдөөн зодооноор эхлэв. Эндээс үйл явдлын дэлгэрэнгүйг уншаарай.

Бас нэгэн дуулиан нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг "Төрөөс төрсөн тэрбумтан, хуйвалдааны бүлэглэлүүдийн ард Ц.Элбэгдорж байна" хэмээн мэдэгдсэн явдал юм. Түүний мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.

Монголчууд мань хоёрхон сарын дараа сонголтоо хийх гэж байна. Маргааш хаврын чуулган эхэлнэ. Ийм хариуцлагатай цаг үед ард түмэндээ анхааруулж мэдэгдэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрээд байгаа юм. Та бүхэн бүгдээрээ мэдэж, санаж байгаа. Өнгөрсөн хавар, намрын чуулганаарМонголын төр маань үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадсан уу, УИХ-ын бие даасан байдал бодитойгоор байна уу, үгүй юу. Ер нь Монголын төрийг хэн удирдаж байна вэ, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой асуудлаар хаалттай хуралдаан хийж, нэг сайн ярилцаад асуудлуудаа шийдье гэж удаа дараа хүсэлт тавьсан боловч хүлээж авсангүй. Тийм учраас энэ тухай нийт монголчууддаа хандаж, хаалттай чуулганаар хэлэх байсан зарим зүйлээ нээлттэй хэлэхээс аргагүй байдалд хүрлээ.

Монгол хүн Монголдоо сайхан амьдрах хүслийг нугачин дарж Засгийн газрыг хүртэл огцруулж, төрөө хутган үймүүлж баялаг бүтээгчдээ айдас хүйдэст автуулж, хуулийн нэрээр шоронгоор далайлгаж, айлгаж, мөнгийг нь бизнесийг нь, лицензийг нь ил тод дээрэмдэж байна.
Удахгүй болох сонгуулиар хэрэг зохиож хүний хувь тавилангаар тоглодог хуйвалдагчид маань хэрээс хэтэрч, зохиомол магадгүй тоглоомын УИХ-ыг бий болгох хуйвалдааны нөхцөл өнөөдөр бүрдчихээд байна. Өнөөгийн эдийн засгийн хямралт байдлын уг сурвалж нь шударга ёсны хямрал юм. Өнөөдөр Монголын төрд шударга ёсны хямрал нүүрлэсэн.Монголын төр хүчгүйдэж, сульдаж байгаа мэтээр харагдуулснаар цаад талд нь хуйвалдааны төр улам бүр хүчирхэгжээд байгаа. Эх орноо гэх сэтгэлгүй, ханаж цаддаггүй шуналтай хүмүүс төрийн эрх мэдлийг хувийнхаа явцуу зорилгодоо увайгүй ашиглаж монгол хүн Монголдоо сайхан амьдрах хүслийг нугачин дарж Засгийн газрыг хүртэл огцруулж, төрөө хутган үймүүлж баялаг бүтээгчдээ айдас хүйдэст автуулж, хуулийн нэрээршоронгоор далайлгаж, айлгаж, мөнгийг нь бизнесийг нь, лицензийг нь ил тод дээрэмдэж байна. Төрийнхөө төлөө ажиллаж байгаа төрийн албан хаагч хүртэл хэрэгтэн болж нэр хүнд, хувь тавилангаараа хохирч байна. Хуйвалдааны төр Монголын ард түмний хүсэл зоригоор бий болсон Ардчилсан намын нэр хүндэд зориудаар халдаж байна. АН-ын хийсэн бүтээсэн бүхнийг үгүйсгэн харлуулж, АН засаглаж чадахгүй байна. Хоорондоо хагараад ажил хийдэггүй нам юм гэж харлуулах ажлыг зориуд санаатайгаар зохион байгуулсаар байна. Энэ хуйвалдаанд нэг хэсэг нь барьцаалагдчихсан байгаа. Сөрөг хүчин МАН чимээгүйхэн шиг гэтээд, баясаад сууж байгааг бүү март. Хуйвалдааны төр бүлэглэл үүсгэдэг, хууль хяналтын байгууллагыг бохир зорилгоо ашигладаг цөөхөн хүн бүхий хонгилыг хууль хяналтын байгууллагад үүсгэсэн. Тэнд таалагдаагүй, барьцаалах боломжгүй, золиослох шаардлагатай хүмүүсээ ямар ч шударга ёсны хэмжүүр байхгүйгээр зохиомол хэрэг үүсгэн, ялтан хэрэгтэн болгож чадаж байна. Тэд ашиглах гэсэн зарим хүмүүсийн шийдвэр гаргах эрхийг нь сүрдүүлэн барьцаалаад сейфэнд хийгээд барьцаалагчихдагболсон. Энэ хуйвалдагчид Монгол Улсын тусгаар тогтнолд аюул занал учруулах бүхий эрх мэдэлтэй болж хүссэн шийдвэрээ зоргоороо гаргадаг боллоо. Үүний нэг жишээ бол Шинэчлэлийн засгийн газрыг хуйвалдан огцруулж, Засгийг хууль бусаар авснаар харагдаж байгаа юм. Энэ хуйвалдагчид ард иргэдийн амьдралд хэрэгтэй бүтээн байгуулалтын ажлуудыг гацааж, иргэдийнхээ төлөө ажилласан хүнийг ялтан болгож, иргэдийг өрөөр айлгаж, дуулиан шуугиан үүсгэж, хооронд нь талцуулан хагаралдуулж, санаатайгаар бүх зүйлсийг эмх замбараагүй байдалд оруулж, эх толгой нь мэдэгдэх байж байна. Монголын ард түмний баялгийг хуйвалдан мөлжиж, хүчирхэгжсэн бүлэглэл Монгол Улсыг маань хувааж эзэмших уйваагүй оролдлого хийж байгаад битгий давар гэж хэлэх цаг болжээ. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэдэг ардын зүйр үг бий.

Энэ бүхнийг удирдан зохион байгуулж байгаа хүмүүсийн нэгийг өнөөдөр би нэр цохон хэлэхээс өөр аргагүй боллоо. Хэдийгээр хүн бүхэн мэдэж байгаа ч гэсэн хэн ч тэр хүнийг зориглон нэрлэж чаддаггүй. Яагаад гэвэл тэр хүмүүсийн үүсгэн байгуулсан шударга бусын хонгилоос айдаг. Тэр хонгил руу чирэгдэхээсээ, хэлмэгдэхээсээ айдаг. Гэсэн ч би Монгол Улсынхаа эрх ашгийн төлөө хэлэх нь зүйтэй гэж үзлээ. Тэр хүн бол “Шударга байцгаая” гэж гарч ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон түүнтэй үгсэн хуйвалдаж, төрөөс төрсөн тэрбумтанууд энэ мэдэгдлийн араас ашиг хонжоогоо хувааж чадахгүй арсалдаж байгаа амин найзуудтайгаа намайг хамаатуулаад “Авлигатай тэмцэх ч амаргүй ажил. Авлигатай тэмцэх амаргүй ажилд саад учруулж байгаа” мэтээр ард түмнээс тусламж гуйж жүжиглэнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Миний өнөөдрийн мэдэгдэл амь нас ойр дотны хүмүүст минь болоод аюултай ч гэсэн айх зүйл алга. Ардчиллаа хамгаалж үлдэх цаг ирсэн. Ард түмэн айдас, талцлаасаа хагацах цаг болсон. Авлигачид худлаа ярьж, нөхдөө хорьж, намаа бутаргаж, улсаа түйвэрддэг цаг дууссан. Монголын заяа их юм. Монгол хүний ухаан уужим, хараа хол. Үеийн үед юугаа ч зориулахад бэлэн эх орончид байдаг учраас Монгол оршдог. Цаашид ч Монгол оршино. Үүрд оршин тогтнох болно. Шударга ёсны төлөөх тэмцэлд Ардчилсан намын гишүүд дэмжигчид, ард түмнээ уриалж байна. Шударга ёсыг жинхнээр нь тогтоохын тулд би эцсээ хүртэл тэмцэнэ. Бидний Монгол үүрд бадраг.

Харин энэхүү мэдэгдлийн хариуд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Хуулийн засаглалын төлөө хамтран ажиллая" гэсэн юм.

 

 

Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудсаараа дамжуулан, "Алтанхуягийн мэдэгдлийг үзэв. Миний тухай ярихаас хэн ч айх учиргүй. Манай улсын давуу тал энэ юм даа. Хуулийн засаглалын төлөө хамтран ажиллая" хэмээн бичиж, байр сууриа илэрхийлэн хариу мэдэгдэв.

Ийнхүү улстөрд сонгуулийн эхлэл тавигдаж байгаагийн нэгээхэн илрэл болсон үйл явдлууд болж өнгөрлөө. Цаашдаа ямар шуугианыг улс төрчид тарихыг харж л сууя даа сонсогчид минь.

Нийгэмд Эко констракшн"-ы "Голден парк"-ынхан зэвтэй ус уухаас гадна, лифтэнд амь эрсдэж болзошгүй байна

“Голден парк” хотхон анх 2008 онд ашиглалтанд орсон бөгөөд 2008, 2009 онд 106, 107 байрууд, 2011 оноос хойш 101-303 байрууд ашиглалтанд орсон байгаа. Энэ хугацаанд цооролт эхний нэг жилдээ бол анзаарагдаагүй. Нэгдүгээрт зөвхөн халуун усны шугам гоожиж байгааг хэлмээр байна. Үүнийг би өөрөө сантехникийн инженер учраас юу гэж дүгнэж байна гэхээр хүйтэн, халуун усны шугамыг яг адилхан шугамаар хийсэн хэрнээ яагаад цоороод байна вэ? Хүйтэн ус зөвхөн даралт барих ноцостой шаардлагатай ус гарахад өөрөө ажиллаж, мэдэрч өгч байгаа юм. Харин бидний байнга хэрэглэдэг халуун ус төгсгөлийн байраар алчуур хатаагчаа эргүүлэхийн тулд байнгын даралт авч байгаа учраас цоорч байгаа гэж үзэж байна.

Анх 101-303 байранд 1-4 давхрын айлуудад даралт баригч “Эко констракшин”-аас угсарч өгсөн. Харин тэр даралт баригч эхний 2-3 жилдээ шаардлага хангаж байсан чанарыг бол сайн мэдэхгүй байна. Дараа нь Хятадаас авчирсан даралт баригч систем ус дулаан дамжуулах төв дээр ажиллаж байсан ч сүүлдээ тэр маань ч муудсан. Харин даралт барих систем 20 гаруй сая учраас манай компани дийлэхгүй байгаа юм. Тэгээд халуун усны шугамыг материалын муу гэж хэзээ ч хэлэхгүй. Анх СӨХ-тэй ярилцаж байгаад хамгийн сайн шугамыг “Улаанбаатар менежмент”-ээс Оросын холбооны улсын турбаг аваад дахин дахин сольж үзэж байгаад тавьсан. Гэтэл дахин цоороод байгаа учраас сүүлд 2014 оны 4 сараас эхэлж “Пивиси” шугамаар сольж эхэлсэн.

Ингээд бид СӨХ-үүдтэйгээ яриад 101-р байраас эхлээд солиулж эхэлсэн зарим нь солиулаагүй удсан юм. “Пивиси” шугамаар солиулсан айлууд цооролт үүсээгүй бөгөөд тэр үед хөлсөлж байсан айлууд энэ шугамыг тавиулаагүй үлдсэн. Нэгдүгээр хорооллын өрхийн дийлэнх хувь нь энэ хотхонд байгаа. Тиймээс 2 мянга гаруй айл нэг байранд байгаа учраас зэрэг гоожуулж усаа хэрэглэсний улмаас хэтэрхий их даралтанд нэрвэгдэж байна. Ингээд бүх айлыг “Пивиси” шугам болгох нь зөв. Монголд нэг газар байгаа 16 давхар арван барилга бүхий 2100 өрхтэй хотхон байхгүй. СӨХ шугамыг солих ёстой гэсэн үүднээсээ иргэд СӨХ-рүү дайраад байна. СӨХ бол сард нэг айлаас 4500 төгрөг авдаг үүний 12-16 мянган төгрөг лифт, хог, үйлчилгээндээ яваад зөвхөн засвар үйлчилгээний 130-180 мянган төгрөг болдог.

Гэтэл нэг айлын босоо шугам солиход 38000 төгрөг зарцуулах ёстой байдаг. Манайх айлуудаас болон, СӨХ-өөс ч мөнгө авахгүй цемент, элс, тоосгондоо сард сая таван зуун мянган төгрөг гаргаад байна. Мөн өөр ямар ч орон сууцны конторт байхгүй гурван ширхэг засалчин ажилуулж байгаа.

Үргэлжлэлийг болон баримтыг эндээс уншина уу

Эцэг, эхчүүдэд сэрэмжлүүлэхгүй бол болохгүй нь ээ зун цаг айсуй энэ үед байрны цонхоор бага насы хүүхэд унаж амь насаа алддаг харамсалтай хэргүүд ихээр гардаг.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Амгалан хотхоны 13 дугаар байрны 8 дугаар давхраас бага насны хүүхэд цонхоор унах шахсан хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарсан байна. Тодруулбал, 2016.04.03-ны өдрийн 14:22 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт хүүхэд цонхоор унах гэж байна гэсэн дуудлага иржээ. Үүний дагуу Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж Б /4 настай эрэгтэй/-ийг дээд айлын тагтнаас олсоор бууж аюулгүй болгон ээж Т-д хүлээлгэн өгсөн. Тиймээс эцэг эхчүүд анхаарал болгоомжтой байж, цонхондоо хаалт хийхийг сэрэмжлүүлж байна.

Салхинд мөнгө хийсгэсэн ажлаа зогсооё Хотын захирагч аа

Хотын оршин суугчид автобусанд тулаанд орсоор урин цагтай золголоо. Өглөөдөө ажилдаа, оройдоо гэртээ харина гэдэг тун хүнд. Хуучин яваад болоод байсан нийтийн тээврийн маршрутыг шинэчилж баталсанаас энэ бүгд эхэлсэн юм.

Хотын дарга, Э.Бат-Үүл ажлаа авсан цагаасаа эхлэн олон ажил хийж, шинэчлэлтийг авч ирэх гэж зүтгэж яваа нь сайшаалтай ч нөгөөтэйгүүр мөнгөөр туйлж байна.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

Эдийн засаг Иргэдийн авдаг цалин нь нэмэгдээгүй ч, хэрэглэх хүнснийх нь үнэ тэнгэрт хадах нь ээ

Иргэдийн авдаг цалин нь нэмэгдээгүй ч, хэрэглэх хүнснийх нь үнэ тэнгэрт хадах нь ээ энэ хавар. Бага багаар нэмэгдсээр огцом өсөв. Тодруулбал, өнгөрөгч долоо хоногт хонины цул мах нэг килограмм нь 5800 төгрөгтэй байсан бол 600 гаруй төгрөгөөр нэмэгджээ. 25 нэрийн барааны үнэ тогтвортой, нэг нэрийн барааны үнэ буурсан, зургаан нэрийн барааны огцом өсөв.

Дэлгэрэнгүй үнийн ханшийг эндээс үзээрэй

 

Спорт 100 буудалт даамын өсвөрийн улсын аваргууд тодров

Монголын даамын холбооноос өсвөрийн үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 3-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Энэ удаагийн тэмцээнийг "Гацуурт" компани ивээн тэтгэн явуулжээ. Тэмцээн нээлттэй болж, Улаанбаатар хот болон орон нутгаас нийт 600 гаруй өсвөрийн даамчид оролцсон байна.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН

5-7 нас

Төрөл Эр Аварга Эм Аварга
100 (үндсэн) Эцсийн дүн М.Мөнхсүлд (Увс) Эцсийн дүн Ц.Сумъяа (Хөлөгт тоглоом)
100 (блиц) Эцсийн дүн Б.Галдан-Өсөх (Увс) Эцсийн дүн Ц.Сумъяа (Хөлөгт тоглоом)
64 (үндсэн) Эцсийн дүн Б.Лхагватогтох (Өвөрхангай) Эцсийн дүн Б.Эрчис (Чингэлтэй)
64 (блиц) Эцсийн дүн

Б.Баасанбар (Сонгинохайрхан)

Эцсийн дүн Т.Анужин (Баянхонгор)
Турк Эцсийн дүн Б.Мөнх-Эрдэнэ (Дорноговь) Эцсийн дүн Ц.Сумъяа (Хөлөгт тоглоом)

 

8-10 нас

Төрөл Эр Аварга Эм Аварга
100 (үндсэн) Эцсийн дүн О.Хаш-Эрдэнэ (Дорноговь) Эцсийн дүн Э.Хүслэн (Дорноговь)
100 (блиц) Эцсийн дүн Б.Сүхбат (Орхон) Эцсийн дүн Г.Ууганжаргал (Завхан)
64 (үндсэн) Эцсийн дүн Б.Баярманлай Эцсийн дүн Н.Налжормаа (Дорноговь)
64 (блиц) Эцсийн дүн Г.Пүрэвсүх (Баянхонгор) Эцсийн дүн Э.Хүслэн (Дорноговь)
Турк Эцсийн дүн С.Болор (Өмнөговь) Эцсийн дүн Э.Хүслэн (Дорноговь)

 

11-13 нас

Төрөл Эр Аварга Эм Аварга
100 (үндсэн) Эцсийн дүн Б.Пүрэвбаатар (Баянзүрх) Эцсийн дүн Г.Дүүрэнбилэг (Хэнтий)
100 (блиц) Эцсийн дүн С.Мөнх-Оргил (Өмнөговь) Эцсийн дүн Г.Дүүрэнбилэг (Хэнтий)
64 (үндсэн) Эцсийн дүн Б.Энхрийлэн (Баянзүрх) Эцсийн дүн Б.Анужин (Баянзүрх)
64 (блиц) Эцсийн дүн Б.Энхрийлэн (Баянзүрх) Эцсийн дүн Г.Дүүрэнбилэг (Хэнтий)
Турк Эцсийн дүн С.Мөнх-Оргил (Өмнөговь) Эцсийн дүн Г.Дүүрэнбилэг (Хэнтий)

 

14-16 нас

Төрөл Эр Аварга Эм Аварга
100 (үндсэн) Эцсийн дүн Б.Алтан-Од (Баянзүрх) Эцсийн дүн Б.Отгон-Эрдэнэ (Сонгинохайрхан)
100 (блиц) Эцсийн дүн М.Лувсандорж (Хэнтий) Эцсийн дүн Г.Хэрлэнмөрөн (Баянзүрх)
64 (үндсэн) Эцсийн дүн М.Шийравжамц (СБД) Эцсийн дүн Г.Хэрлэнмөрөн (Баянзүрх)
64 (блиц) Эцсийн дүн Б.Билгүүн (Сонгинохайрхан) Эцсийн дүн Г.Хэрлэнмөрөн (Баянзүрх)
Турк Эцсийн дүн М.Шийравжамц (СБД) Эцсийн дүн Г.Хэрлэнмөрөн (Баянзүрх)